Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 5 дугаар сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 10.3—13.4 градус буюу Сүхбаатар дунджийн орчим, бусад сумдын нутгаар ожд-аас 1,5-3,7 градусаар дулаан, агаарын хамгийн их температур 26.4-29.4 градус дулаан, хамгийн бага температур -3.8…-7.1 градус хүйтэн байлаа. Хөрсний дундаж температур 14.7 – 21.8 градус , хамгийн их температур 41.7 -55.7 градус дулаан, хамгийн бага температур -5.2 …–10.0 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт хур тунадас нийт сумдын нутгаар 0.0- 9.1мм, Хүдэх дунджаас ахиу, Цагааннуур, Хушаат сумдын нутгаар ожд- ийн орчим, бусад сумдын нутгаар ожд-аас бага хур тунадас орсон байна
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Цагаанннуур, Ерөө, Баянол, Орхон Мандал, Орхонтуул, Зүүнбүрэн, Хүдэр сумдын нутгаар 14-21м/с, бусад сумдын нутгаар 7-9м/с, салхитай өдрийн тоо ихэнх сумдын нутггаар 4-9 өдөр салхитай байлаа.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын балл: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар ургамал цухуйж жигдэрсэн, ургамлын өндөр 3-7 см, ургалтын байдал 80 гаруй хувьд сайн, 20 орчим хувьд дунд байна.
Хөрсний чийгшил: Уриншилсан талбайн 0-20см гүнд Баянгол хангалтгүй, Цагааннуур, Орхон сумдын нутгаар дунд, Ерөө, Орхонтуул сумдын хангалттай, 0-50см гүнд Баянгол хангалтгүй , Орхон, Цагааннуур, Орхонтуул Ерөө сумдын нутгаар хангалттай, Бэлчээрийн талбайд 0-20см гүнд Орхон хангалтгүй, Баянгол дунд, Ерөө хангалттай, 0-50см гүнд Орхон хангалтгүй, Баянгол, Ерөө хангалттай байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Нийт сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй .
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд ихэнх сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох, хөөвөр хялгас авах, бог мал төллөлт дууссан. Бод мал төллүүлэх ажил үргэлжилж байна. Ихэнх сумдын нутгаар төмс, хүнсний ногоо болон буудай тариалах ажилууд эхэлсэн
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа