Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 9-р сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 10.0-11.9 градус, агаарын хамгийн их температур 22.7-32.0 градус, хамгийн бага температур -4.5 градус хүйтэнээс 0.6 градус дулаан. Хөрсний дундаж температур 13.1-16.4градус, хамгийн их температур 40.4-47.2градус, хамгийн бага температур -1.0-5.8 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Нийт сумдын нутгаар 6.1-41.3мм тунадас 2-6 өдөр орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Орхонтуул, Мандал, Хушаат сумдын нутгаар 14-17м/с, бусад сумдын нутгаар 5-13м/с хүрсэн.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 9-дугаар сарын 20-ны байдлаар ургамлын ургалтын байдал 80 гаруй хувьд нь сайн, 10 орчим хувьд дунд, ургамлын дундаж өндөр 17-55см, бэлчээрийн ургац Орхон, Мандал, Түшиг сумдын нутгаар 10.7-15.2ц/га, бусад сумдын нутгаар 3.9-9.7ц/га байна.
Улаанбуудайн ургалтын байдал: Нийт сумдын нутгаар сайн, Цагааннуур, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул сумдын нутгаар бүрэн бололт, төмс ишний гулжийлт, сүүн бололт үе шатанд орсон, ургамлын дундаж өндөр 9-12см.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20, Цагааннуур, Орхон, Ерөө, Орхонтуул, Баянгол, Мандал хангалтгүй, Баянгол дунд, 0-50, Цагааннуур, Баянгол, Ерөө, Мандал хангалттай, Орхон, Орхонтуул дунд, 0-100см-ийн гүнүүдэд Цагааннуур, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Мандал сумдын нутгаар хангалттай гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн талбайн: 0-20 см-ийн гүнд Орхон, Баянгол, Ерөө сумдын нутгаар хангалтгүй, 0-50, Баянгол Орхон сумдын нутгаар хангалтгүй, Ерөө хангалттай, 0-100см-н гүнд Баянгол, Орхон, Ерөө хангалттай гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Сүхбаатар, Баянгол, Ерөө, Орхонтуул, Мандал, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Түшиг, Хушаат сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт, азийн судалт, өргөн далавчит, барбины таршаа ажиглагдсан бөгөөд 1м2–т хүрээнд дундажаар 2-6 ширхэг царцаа тоологдсон бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал ногоолуулах, хадлан тэжээл бэлтгэх, газар тариалангийн үйлдвэрлэлд үр тариаг шууд хураах, үр тариаг ангилан хадах, төмс хүнсний ногоо хураах ажилууд явагдаж байна.