Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 7-р сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 20.1-22.6градус, агаарын хамгийн их температур 33.8-37.4 градус, хамгийн бага температур 7.2-12.9 градус дулаан. Хөрсний дундаж температур 24.3-30.6 градус, хамгийн их температур 50.8-65.2градус, хамгийн бага температур 5.0-11.6 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Орхон, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Баруунбүрэн, Түшиг, Хүдэр, Бугант, Хушаат сумдын нутгаар 11.2-35.2мм, бусад сумдын нутгаар 6.2-10.4мм тунадас 4-6 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Баруунбүрэн, Түшиг, Хушаат сумдын нутгаар 11-26м/с, бусад сумдын нутгаар 5-10м/с хүрсэн.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 7-дугаар сарын 31-ны байдлаар ургамлын ургалтын байдал 70 гаруй хувьд нь сайн, 30 орчим хувьд дунд, ургамлын дундаж өндөр 9-48см, Сүхбаатар, Мандал, Ерөө, Түшиг сумдын нутгаар 8.4-9.2ц/га бусад сумдын нутгаар 1.0-4.8ц/га байна.
Улаанбуудайн ургалтын байдал: Нийт сумдын нутгаар буудайн ургалт сайн, Баянгол ишний доод зангилаа хөрсний гадарга дээр цухуйх, Цагааннуур цэцэглэлт Орхон, Ерөө, Орхонтуул сумд сүүнбололтын үе шатанд орсон, ургамлын дундаж өндөр 38-65см.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20,0-50см-ийн гүндүүдэд Баянгол, Цагааннуур, Орхон, Орхонтуул, Мандал сумдын нутгаар чийг хангалтгүй, Ерөө дунд, 0-100см-ийн гүнд Цагааннуур, Баянгол, Орхон Ерөө, Орхонтуул, Мандал сумдын нутгаар хангалттай.
Бэлчээрийн талбайн: 0-20,0-50см-ийн гүнүүдэд Баянгол Орхон, Ерөө хангалтгүй, 0-100см-ийн гүнд Баянгол, Орхон, Ерөө хангалтгүй гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Сүхбаатар, Баянгол, Ерөө, Мандал, Орхонтуул, Зүүнбүрэн, Түшиг, Хүдэр сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт, барбины таршаа, сибирийн царцаа ажиглагдсан бөгөөд 1м2–т хүрээнд дундажаар 2-7 ширхэг царцаа тоологдсон бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хужир шүү бэлтгэх, газар тариалангийн үйлдвэрлэлд , хүнсний ногоо хураах, уринш боловсруулах ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн Р. Шинэбаяр.