Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 7-дугаар сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 17.5-20.1градус, агаарын хамгийн их температур 29.2-31.7 градус, хамгийн бага температур 2.6-10.0 градус дулаан. Хөрсний дундаж температур 21.6-29.3 градус, хамгийн их температу 43.8-61.9градус, хамгийн бага температур 1.2-8.6 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Хүдэр, Бугант, Ерөө, Мандал, Баруунбүрэн, Орхонтуул, Сүхбаатар, Түшиг сумдын нутгаар 12.6-51.4мм бусад сумдын нутгаар 1.6-9.0мм тунадас 3-7 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Түшиг сумдын нутгаар 11-16м/с, бусад сумдын нутгаар 3-5м/с хүрсэн.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 7-дугаар сарын 20-ны байдлаар ургамлын ургалтын байдал 70 гаруй хувьд нь сайн, 30 орчим хувьд дунд, ургамлын дундаж өндөр 7-45см байна
Улаанбуудайн ургалтын байдал нийт сумдын нутгаар сайн, Баянгол голлолт, Цагаанннуур, Орхонтуул сумдын нутгаар түрүүлэлт, Орхон, Ерөө цэцэглэлтийн үе шатанд орсон, ургамлын дундаж өндөр 38-65см.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20,0-50см-ийн гүндүүдэд Баянгол, Цагааннуур, Орхонтуул сумдын нутгаар чийг хангалтгүй, Орхон, Мандал дунд, Ерөө хангалттай, 0-100см-ийн гүнд Орхонтуул, Цагааннуур хангалтгүй, Баянгол, Орхон дунд, Ерөө, Мандал сумдын нутгаар хангалттай
Бэлчээрийн талбайн 0-20,0-50см-ийн гүнүүдэд Орхон хангалтгүй, Баянгол, Ерөө хангалттай, 0-100см-ийн гүнд Орхон хангалтгүй, Ерөө дунд, Баянгол хангалттай гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Сүхбаатар, Баянгол, Ерөө, Мандал, Орхонтуул, Зүүнбүрэн, Түшиг, Хүдэр сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт, барбины таршаа ажиглагдсан бөгөөд 1м2–т хүрээнд дундажаар 1-6 ширхэг царцаа тоологдсон бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд хонь хяргах, мал оторлох, газар тариалангийн үйлдвэрлэлд , төмс хүнсний ногоо услах, хор, бордоо цацах, уринш боловсруулах ажилууд явагдаж байна.