Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 8-р сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 14.0-17.0 градус, агаарын хамгийн их температур 25.7-28.5 градус, хамгийн бага температур 3.9-7.4 градус дулаан. Хөрсний дундаж температур 16.1-22.5 градус, хамгийн их температур 42.5-54.2градус, хамгийн бага температур 2.2-6.0 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Зүүнхараа, Баруунбүрэн, Хүдэр, Бугант, Хушаат сумдын нутгаар 20.0-123.6мм бусад сумдын нутгаар 0.1-4.1мм тунадас 3-5 өдөр орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал сумдын нутгаар 15-21м/с, бусад сумдын нутгаар 3-12м/с хүрсэн байна.
Бэлчээрийн болон таримал ургамлын ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 8-дугаар сарын 31-ны байдлаар ургамлын ургалтын байдал 80 гаруй хувьд нь сайн, 10 орчим хувьд дунд, ургамлын дундаж өндөр 16-58см байлаа.
Улаанбуудайн ургалтын байдал: Ихэнх сумдын нутгаар сайн, Баянгол, Орхонтуул, Цагааннуур сумдын нутгаар сүүн бололт, Орхон, Ерөө сумдын нутгаар аарцан бололтын үе шатанд орсон, ургамлын дундаж өндөр 35-92см, Төмсний ургалт сайн, дундаж өндөр 14-22см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд, Цагааннуур, Орхон, Ерөө хангалтгүй, Баянгол, Орхонтуул, Мандал дунд, 0-50см-ийн гүнд, Цагааннуур дунд, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Мандал хангалттай, 0-100см-ийн гүнд бүх сумдын нутгаар хангалттай.
Бэлчээрийн талбайн: 0-20, 0-50см-ийн гүндүүдэд Баянгол, Орхон, Ерөө хангалтгүй, 0-100сийн гүнд Орхон, Баянгол хангалттай, Ерөө дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Сүхбаатар, Баянгол, Ерөө, Орхонтуул, Мандал, Зүүнбүрэн, Түшиг, Хүдэр, Хушаат сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт, азийн судалт, барбины таршаа ажиглагдсан бөгөөд 1м2–т хүрээнд дундажаар 1-4 ширхэг царцаа тоологдсон бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд хадлан тэжээл бэлтгэх, хужир шүү бэлтгэх, сааль сүү бэлтгэх, газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах, төмс хураах ажилууд явагдаж байна.