Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 6 дугаар сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 20.2 - 24.5 градус буюу нийт сумдын нутгаар 2.3-4.8 градусаар олон жилийн дунджаас дулаан, агаарын хамгийн их температур 28.1-33.3 градус, хамгийн бага температур 7.0-12.0 градус дулаан. Хөрсний дундаж температур 24.3-33.4 градус, хамгийн их температур 59.0-70.8 градус, хамгийн бага температур 5.6-9.9градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт хур тунадас нийт сумдын нутгаар 0.0- 24.2мм, Цагааннуур дунджийн орчим, бусад сумдын нутгаар ожд-аас бага тунадас орсон байна
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Цагаанннуур, Ерөө, Баянол, Орхон Мандал, Орхонтуул, Хүдэр сумдын нутгаар 10-16м/с, бусад сумдын нутгаар 5-9м/с, салхитай өдрийн тоо зарим сумдын нутггаар 1-8 өдөр салхитай байлаа.
Бэлчээрийн болон таримал ургамлын үе шат, өндөр, ургалтын балл 6-дугаар сарын 30-ны байдлаар ургамлын ургалтын байдал нийт нутгийн 30 гаруй хувьд нь Түшиг, Цагааннуур, Ерөө, Хүдэр, Бугант сумдын нутгаар хэвийн, 50 хувьд дунд, 20 орчим хувьд нь муу байна. Бэлчээрийн ургамлын өндөр 6-37 см, ургацын хэмжээ Баруунбүрэн, Орхон, Цагааннуур, Орхонтуул сумдын нутгаар 0.6-1.4ц/га, Хушаат, Хүдэр, Мандал, Бугант, Түшиг, Зүүнбүрэн сумдын нутгаар 3.2- 3.9ц/га, Сүхбаатар, Ерөө, Баянгол сумд 4.6-7.3ц/га байна.
Улаанбуудайн ургалтын байдал Орхонтуул, Орхон сумдын нутгаар дунд бусад сумдын нутгаар сайн, гол хатгалтын үе шатанд орсон, ургамлын өндөр 16-46см, төмсний ургалтыйн байдал сайн 10-14см өндөртэй байна.
Засгийн газрын 286-р тогтоолын журмын дагуу гангийн үнэлгээг хийхэд Хүдэр, Бугант, Ерөө, Цагааннуур, Түшиг сумдын нутгаар зуншлага хэвийн, Баруунбүрэн, Орхонтуул, Сант Орхон сумдын нутгаар гантай, бусад сумдын нутгаар гандуу байна.
Хөрсний чийгшил: улаанбуудайн талбайн 0-20см гүнд Орхонтуул, Баянгол сумд хангалтгүй, Орхон дунд, Ерөө, Цагааннуур сумдын нутгаар хангалттай, 0-50см гүнд Баянгол хангалтгүй, Орхон дунд, Цагааннуур, Орхонтуул, Ерөө сумдын нутгаар хангалттай, Бэлчээрийн талбайд 0-20см гүнд Орхон, Баянгол хангалтгүй, Ерөө дунд, 0-50см гүнд Орхон , Баянгол сумдын нутгаар хангалтгүй, Ерөө хангалттай байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Ихэнх сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт, барбины таршаа 1м2–т хүрээнд дунджаар 1-9 царцаа ажиглагдсан ба Мандал суманд хэт олшролтын хэмжээнд хүрсэн .
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хонь хяргах, газар тариаланд ихэнх сумдын нутгаар төмс, хүнсний ногоо услах, уринш бэлтгэх, бордоо, хор цацах ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа