Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 8-р сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 16.0-18.0 градус, агаарын хамгийн их температур 25.0-28.5 градус, хамгийн бага температур 5.0-10.0 градус дулаан. Хөрсний дундаж температур 20.0-23.6градус, хамгийн их температур 40.2-56.8градус, хамгийн бага температур 3.9-7.7 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Сүхбаатар, Баянгол, Орхон, Цагааннуур, Мандал, Баруунбүрэн, Түшиг, Хушаат сумдын нутгаар 19.8-43.2мм бусад сумдын нутгаар 6.7-17.1мм тунадас 2-8 өдөр орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол,Орхон, Орхонтуул, Мандал, Хүдэр, сумдын нутгаар 14-18м/с, бусад сумдын нутгаар 6-13м/с хүрсэн.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 8-дугаар сарын 20-ны байдлаар ургамлын ургалтын байдал 80 гаруй хувьд нь сайн, 10 орчим хувьд дунд, ургамлын дундаж өндөр 16-54см, бэлчээрийн ургац Сүхбаатар, Цагааннуур, Ерөө, Мандал сумдын нутгаар 12.4-13.4ц/га, бусад сумдын нутгаар 6.0-9.7ц/га байна
Улаанбуудайн ургалтын байдал: Нийт сумдын нутгаар сайн, Цагааннуур, Орхон, Мандал сумдын нутгаар 3 дахь навчлалт, Баянгол, Ерөө, Орхонтуул сумдын нутгаар бутлалт, төмс бутлалт үе шатанд орсон, ургамлын дундаж өндөр 9-12см.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20,Цагааннуур, Орхон, Баянгол хангалтгүй, Баянгол, Ерөө, Орхонтуул дунд, 0-50, 0-100см-ийн гүнүүдэд Цагааннуур, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Мандал сумдын нутгаар хангалттай байлаа.
Бэлчээрийн талбайн 0-20 см-ийн гүнд Орхон, Баянгол, Ерөө сумдын нутгаар хангалтгүй, 0-50, Баянгол Орхон сумдын нутгаар хангалтгүй, Ерөө дунд, 0-100см-н гүнд Баянгол хангалтгүй, Орхон дунд, Ерөө хангалттай гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Сүхбаатар, Баянгол, Ерөө, Орхонтуул, Мандал, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Түшиг, Хүдэр, Бугант, Хушаат сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт, азийн судалт, өргөн далавчит, барбины таршаа ажиглагдсан бөгөөд 1м2–т хүрээнд дундажаар 1-5 ширхэг царцаа тоологдсон бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, малд тарилга туулга хийх, мал ногоолуулах, сааль сүү бэлтгэх, газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах, төмс хүнсний ногоо хураах ажилууд явагдаж байна.