Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 7 дугаар сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 16.8–20.4 градус Хүдэр, Бугант, Хушаат сумдын нутгаар 1.6 -2.8 градусаар олон жилийн дунджаас сэрүүн, бусад сумдын нутгаар ожд-ийн орчим, агаарын хамгийн их температур 30.4-35.0 градус, хамгийн бага температур 3.5-6.9 градус дулаан. Хөрсний дундаж температур 24.3-33.4 градус, хамгийн их температур 49.8-63.3 градус, хамгийн бага температур 1.6-6.0градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар 6.3- 49.5мм, Цагааннуур, Сүхбаатар, Хүдэр, Бугант сумдын нутгаар ождунджаас 3,2-13,4мм-ээр бага, Ерөө, Баруунбүрэн сумд дунджийн орчим бусад сумдын ожд-аас ахиу тунадас орсон байна
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Цагаанннуур, Ерөө, Баянгол, Орхон Мандал, Орхонтуул, Хушаат сумдын нутгаар 13-20м/с, бусад сумдын нутгаар 6-9м/с, салхитай өдрийн тоо зарим сумдын нутггаар 1-7 өдөр салхитай байлаа.
Бэлчээрийн болон таримал ургамлын үе шат, өндөр, ургалтын балл Зуншлагын байдал нутгийн 30 гаруй хувьд нь Түшиг, Цагааннуур, Ерөө, Хүдэр, Бугант, Сүхбаатар сумдын нутгаар хэвийн, 70 орчим хувьд дунд байна. Бэлчээрийн ургамлын өндөр 8-50 см байна. Улаанбуудайн ургалтын байдал Баянгол сумын нутгаар дунд бусад сумдын нутгаар сайн, гол хатгалтын үе шатанд орсон, ургамлын өндөр 25-59см, төмсний ургалтыйн байдал сайн 39-47см өндөртэй байна.
Хөрсний чийгшил: улаанбуудайн талбайн 0-20см гүнд Баянгол хангалтгүй, Орхон Ерөө, Цагааннуур, Орхонтуул сумдын нутгаар хангалттай, 0-50см гүнд Баянгол хангалтгүй, Орхон дунд, Цагааннуур, Орхонтуул, Ерөө сумдын нутгаар хангалттай, Бэлчээрийн талбайд 0-20см, 0-50см гүнд Орхон, Баянгол сумд хангалтгүй, Ерөө хангалттай байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Ихэнх сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт, барбины таршаа 1м2–т хүрээнд дунджаар 1-12 царцаа ажиглагдсан ба Мандал суманд хэт олшролтын хэмжээнд хүрсэн .
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хонь хяргах, газар тариаланд ихэнх сумдын нутгаар төмс, хүнсний ногоо услах, уринш бэлтгэх, бордоо, хор цацах ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа