Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 6-р сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.
Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 13.6-16.5 градус дулаан хамгийн их температур 30.0-34.2 градус дулаан, хамгийн бага температур -1.7 градус хүйтэнээс 2.6 дулаан. Хөрсний дундаж температур 16.5-22.4 градус, хамгийн их температур 43.4-59.0 градус дулаан, хамгийн бага температур 0.2-3.4 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Нийт сумдын нутгаар 9.2-62.2мм тунадас, 3-5 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Хушаат сумдын нутгаар 14-25м/с, бусад сумдын нутагт 5-12м/с хүрсэн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 6-дугаар сарын 10-ны байдлаар ургамлын ургалтын байдал 80 гаруй хувьд нь сайн, 20 хувьд буюу Баянгол, Сант, Алтанбулаг сумдын нутгаар дунд, ургамлын дундаж өндөр 5-16см, ургамлын ургац Сүхбаатар, Ерөө, Орхонтуул, Мандал, Баруунбүрэн, Түшиг сумдын нутгаар 1.4-3.0ц/га, бусад сумдын нутгаар 0.6-1.2ц/га байлаа.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд Баянгол, Цагааннуур, Ерөө, Орхонтуул, Мандал сумдын нутгаар чийг дунд, Орхон хангалтгүй, 0-50см-ийн гүнд Баянгол, Орхон, Цагааннуур, Ерөө, Орхонтуул, Мандал сумдын нутгаар хангалттай, 0-100см-ийн гүнд Цагааннуур, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Мандал сумдын нутгаар чийг хангалттай гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн талбайн 0-20см-ийн гүнд Баянгол, Орхон, Ерөө хангалтгүй, 0-50см-ийн гүнд Орхон, Ерөө хангалттай, Баянгол дунд, 0-100см-ийн гүнд Баянгол хангалтгүй, Орхон, Ерөө хангалттай, гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Баянгол, Ерөө, Зүүнбүрэн сумдад тоонолжилт царцаа ажиглагдсан бөгөөд 1м2–т хүрээнд дундажаар 1-5 ширхэг тоологдсон байна. Бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, бод, бог мал төллүүлэх, мал хээлтүүлэх, малд тарилга хийх туулга өгөх, сааль сүү бэлтгэх, газар тариалангийн үйлдвэрлэлд төмс хүнсний ногоо тариалах ажлууд явагдаж байна.