Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 9-р сарын 2-дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 10.1-11.8 градус, агаарын хамгийн их температур 19.4-23.9 градус, хамгийн бага температур 0.5-3.0градус дулаанаас -0.3….-1.5 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 11,4-13,0градус, хамгийн их температур 28,2-43,3 градус, хамгийн бага температур 0.4-1,6 градус дулаанаас -0.3….-1.5градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Баянгол, Орхон, Орхонтуул, Бугант сумдын нутгаар 43.6-61.2мм, 6-4 өдөр, бусад сумдын нутгаар 9.9-37.6мм тунадас 3-8 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Сүхбаатар, Баянгол, Орхон, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Хушаат сумдын нутгаар 10-18м/с, 1-5 өдөр бусад сумдын нутгаар 3-8м/с салхитай байлаа.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын балл 9-дүгээр сарын 20-ны байдлаар ургамлын ургалт 90 хувьд нь сайн, 10 хувьд дунд, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Түшиг, Бугант, Баруунбүрэн, Зүүнбүрэн сумдын нутгаар 32-41см бусад сумдын нутгаар ургамлын дундаж өндөр 23-29см байна
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см, 0-50, 0-100см-ийн гүнүүдэд Ерөө, Орхон, Цагааннуур, Баянгол, Мандал, Орхонтуул сумдын нутгаар хангалттай
Бэлчээрийн талбайн: 0-20, 0-50, 0-100см-ийн гүнүүдэд Орхон, Баянгол сумдын нутгаар дунд, Ерөө сумын нутгаар хөрсний чийг хангалттай байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт ажиглалт: Сүхбаатар, Ерөө, Орхонтуул, Мандал, Түшиг сумдын нутгаар тоонолжилт царцаахай, өргөн далавчит таршаа, барабины таршаа ажиглагдсан бөгөөд 1м квд талбайд дундажаар 2-5ширхэг царцаа ажиглагдаж, бусад сумдын нутгаар царцаа ажигладаагүй байна
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд. мал оторлох, хадлан бэлтгэх, газар тариаланд улаанбуудай ангилан болон шууд хураалт, төмс, хүнсний ногоо хураах ажилууд явагдаж байна.