Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 6 дугаар сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 16.3-20.8 градус буюу Хүдэр, Бугант, Хушаат сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар 1.6-3.8 градусаар олон жилийн дунджаас дулаан, агаарын хамгийн их температур 30.1-36.8 градус, хамгийн бага температур 2.1-7.3 градус дулаан. Хөрсний дундаж температур 23.2 – 30.7 градус, хамгийн их температур 60.2 -65.6 градус , хамгийн бага температур 0.5-5.4 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт хур тунадас нийт сумдын нутгаар 0.4- 31,1мм, Хүдэр 6,1мм-ээр, Бугант 23,0мм-ээр дунджаас ахиу, Сүхбаатар дунджийн орчим, бусад сумдын нутгаар ожд-аас бага тунадас орсон байна
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Цагаанннуур, Ерөө, Баянол, Орхон Мандал, Орхонтуул, Түшиг, Хушаат сумдын нутгаар 12-21м/с, бусад сумдын нутгаар 8-9м/с, салхитай өдрийн тоо ихэнх сумдын нутггаар 1-9 өдөр салхитай байлаа.
Бэлчээрийн болон таримал ургамлын үе шат, өндөр, ургалтын балл Зуншлагын байдал нутгийн 20 хувьд нь хэвийн, 70 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд нь муу байна. Бэлчээрийн ургамлын өндөр 8-21 см, таримал ургамлын ургалтын байдал Ерөө, Орхонтуул сумдын нутгаар дунд бусад сумдын нутгаар сайн, улаанбуудай 3дахь навчлалтын үе шатанд орсон , ургамлын өндөр 12-20см байна.
Хөрсний чийгшил: улаанбуудайн талбайн 0-20см гүнд Баянгол, Цагааннуур сумдын нутагт хангалтгүй, Орхонтуул, Орхон сумдын нутгаар дунд, Ерөө хангалттай, 0-50см гүнд Баянгол, Цагааннуур сумдын нутгаар хангалтгүй, Орхон дунд, Орхонтуул Ерөө сумдын нутгаар хангалттай, Бэлчээрийн талбайд 0-20см гүнд Орхон, Баянгол хангалтгүй, Ерөө хангалттай, 0-50см гүнд Орхон , Баянгол хангалтгүй, Ерөө дунд байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Ихэнх сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт, барбины таршаа 1м2–т хүрээнд дунджаар 1-6 царцаа ажиглагдсан ба хэт олшролтын хэмжээнд хүрээгүй .
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд бод мал төллүүлэх, мал оторлох, хонь хяргах, газар тариаланд ихэнх сумдын нутгаар төмс, хүнсний ногоо услах, төмс тарих, уринш бэлтгэх, хор цацах ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа