Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 8-р сарын 2-дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 16.6-18.7 градус, агаарын хамгийн их температур 27.9-31.0 градус, хамгийн бага температур 5.5- 9.5 градус дулаан. Хөрсний дундаж температур 20.5-24.3 градус, хамгийн их температур 41.4-59.6 градус, хамгийн бага температур 3.0-7.0 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Сүхбаатар, Ерөө, Орхонтуул, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Түшиг, Хушаат сумдын нутгаар 27.0-45.2мм, 4-7 өдөр, бусад сумдын нутгаар 17.1-20.1мм 2-5 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Зүүнбүрэн сумдын нутгаар 10-17м/с, 1-4 өдөр бусад сумдын нутгаар 5-8м/с салхитай байлаа.
Бэлчээрийн болон таримал ургамлын үе шат, өндөр, ургалтын балл 8-дугаар сарын 20-ны байдлаар ургамлын ургалт 90 хувьд нь сайн, 10 хувьд дунд, Орхон, Ерөө, Орхонтуул, Мандал, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Түшиг сумдын нутгаар ургамлын дундаж өндөр 29-40см, бусад сумдын нутгаар 19-29см байна
Улаанбуудайн ургалтын байдал ихэнх сумдын нутгаар сайн, Цагааннуур, Баянгол сүүнбололт, Орхон, Орхонтуул, Ерөө сумдын нутгаар аарцанбололтын үе шатанд байгаа бол ургамлын дундаж өндөр 80-102см, түрүүний урт 10-11см, төмс-цэцэглэлтийн төгсгөлийн үе шат ажиглагдсан, ургамлын дундаж өндөр 54-56см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд Ерөө, Орхон Цагааннуур, Баянгол, Мандал, Орхонтуул сумдын нутгаар хангалттай, 0-50, 0-100см-ийн гүнүүдэд Ерөө, Орхон дунд, Цагааннуур, Баянгол, Мандал, Орхонтуул сумдын нутгаар хөрсний чийг хангалттай
Бэлчээрийн талбайн: 0-20, 0-50, 0-100см-ийн гүнд Орхон, Ерөө сумдын нутгаар дунд, Баянгол сумын нутгаар хөрсний чийг хангалттай байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцаа, мэрэгчдийн ажиглалт: Ихэнх сумдын нутгаар тоонолжилт, азийн судалт царцаахай, өргөн далавчит, барабины таршаа ажиглагдсан бөгөөд 1м квд талбайд дундажаар 1-3ширхэг царцаа ажиглагдаж, Цагааннуур, Орхон сумдын нутгааар царцаа ажигладаагүй. Хушаат, Ерөө, Орхонтуул сумдын нутгаар үлийн цагаан оготно ажиглагдаж 50х50 м (0.25 га) талбайд дундажаар 3-6 ширхэг тоологдсон байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд. мал оторлох, газар тариаланд хүнсний ногоо хураах, уринш боловсруулах ажилууд явагдаж байна.