Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 8-р сарын 1-дүгээр арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 19.9-21.8 градус, агаарын хамгийн их температур 29.3-33.5 градус, хамгийн бага температур 11.6- 15.0 градус дулаан. Хөрсний дундаж температур 23.8-28.5 градус, хамгийн их температур 47.5-64.3 градус, хамгийн бага температур 9.7-13.5 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Цагааннуур, Сүхбаатар, Ерөө, Орхонтуул, Зүүнбүрэн, Түшиг, Хүдэр, Бугант сумдын нутгаар 61.0-128.5мм, 5-7 өдөр, бусад сумдын нутгаар 32.6-51.7мм 5-6 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Хушаат сумдын нутгаар 10-17м/с, 1-5 өдөр бусад сумдын нутгаар 5-9м/с салхитай байлаа.
Бэлчээрийн болон таримал ургамлын үе шат, өндөр, ургалтын балл 8-дугаар сарын 10-ны байдлаар ургамлын ургалт 90 хувьд нь сайн, 10 хувьд дунд, Орхон, Ерөө, Орхонтуул, Мандал, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Түшиг сумдын нутгаар ургамлын дундаж өндөр 26-39см, бусад сумдын нутгаар 17-22см байна
Улаанбуудайн ургалтын байдал ихэнх сумдын нутгаар сайн, Цагааннуур, Ерөө цэцэглэлт, Баянгол, Орхон, Орхонтуул сумдын нутгаар сүүнбололтын үе шатанд байгаа бол ургамлын дундаж өндөр 71-96см, түрүүний урт 8-11см, төмс цэцэглэлтийн үе шат ажиглагдсан, ургамлын дундаж өндөр 48-54см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см, 0-50, 0-100см-ийн гүнүүдэд Ерөө, Орхон Цагааннуур, Баянгол, Мандал, Орхонтуул сумдын нутгаар хөрсний чийг хангалттай
Бэлчээрийн талбайн: 0-20, 0-50, 0-100см-ийн гүнд Орхон, Ерөө сумдын нутгаар дунд, Баянгол, сумын нутгаар хөрсний чийг хангалттай байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт ажиглалт: Ихэнх сумдын нутгаар тоонолжилт, азийн судалт царцаахай, өргөн далавчит, барабины таршаа ажиглагдсан бөгөөд 1м квд талбайд дундажаар 1-6ширхэг царцаа ажиглагдаж, Цагааннуур, Баянгол, Орхон сумдын нутгааар царцаа ажигладаагүй байна
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд. мал оторлох, газар тариаланд хор, бордоо цацах, уринш боловсруулах, зарим хүнсний ногоо хураах ажилууд явагдаж байна.