Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 9 дугаар сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 12.0–13.8 градус, агаарын хамгийн их температур 24.2–28.6 градус, хамгийн бага температур -2.0 градус хүйтнээс 2.7 градус дулаан. Хөрсний дундаж температур 13.5–17.4 градус, хамгийн их температур 33.2–49.7 градус дулаан, хамгийн бага температур -4.0 градус хүйтнээс 1.2 градус дулаан байлаа .
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар 1-4 удаа тунадас орж Ерөө, Орхон, Хүдэр, Зэлтэр сумдын нутгаар 12.0-15.8 мм, бусад сумдын нутгаар 2.4– 8.4 мм орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Мандал, Ерөө, Орхон, Цагааннуур, Орхонтуул, Хүдэр, Хушаат сумдын нутгаар 10-18м/с, бусад сумдын нутгаар 5-8м/с, салхитай өдрийн тоо ихэнх сумдын нутгагт 1-5 өдөр салхитай байлаа.
Бэлчээрийн болон таримал ургамлын өндөр, ургалтын балл: Нутгийн 60 хувьд нь зуншлага сайн, 40 орчим хувьд дунд. Бэлчээрийн ургамлын өндөр 8-57см. Улаанбуудайн ургалт ихэнх сумдын нутгаар сайн, ургамлын өндөр 32-78 см байна. Цагааннуур, Орхон, Ерөө, Зүүнбүрэн, Баянгол, Орхонтуул сумдууд бүрэн бололтын үе шатанд орсон.
Хөрсний чийгшил: Улаанбуудайн талбайн 0-20см-т Цагааннуур, Ерөө, Орхон сумдын нутгаар хангалттай, Баянгол, Орхонтуул сумдын нутгаар дунд, 0-50см-т Цагааннуур, Ерөө, Орхон сумдын нутгаар хангалттай, Баянгол, Орхонтуул сумдун нутгаар дунд, 0-100см–т Цагааннуур, Ерөө, Орхонтуул, Орхон сумдын нутгаар хангалттай, Баянгол сумын нутгаар дунд. Бэлчээрийн талбайд 0-20см, 0-50см-т Баянгол, Ерөө сумдын нутгаар хангалттай, Орхон сумын нутгаар дунд, 0-100см-т Ерөө,Орхон сумдын нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн болон таримал ургамлын хөнөөлт хортон шавьж, царцаа, мэрэгчдийн ажиглалт: 2-р арав хоногт ихэнх сумдын нутгаар бараан далавчит, тоонолжит, барабины таршаа ажиглагдсан.бөгөөд 1м2 хүрээнд дунджаар 1-6 тоологдсон.Таримал ургамалд Зүүнбүрэнд бараан далавчит, гессений ялаа дундажаар 6 ажиглагдсан байна. Бусад сумдын нутгаар нисэгч болон хөнөөлт хортон шавьж ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд малд мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх ажлууд үргэлжилж байна. Газар тариаланд төмс, хүнсний ногоо хураах, уринш бэлтгэх, улаанбуудайн ангилан болон шууд хураалтын ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн: О.Мягмардулам