Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 5 дугаар сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 14.6-17.6 градус буюу нийт сумдын нутгаар 1.2-4.9 градусаар олон жилийн дунджаас дулаан, агаарын хамгийн их температур 32.8-35.8 градус дулаан, хамгийн бага температур -2.4…-5.5 градус хүйтэн байлаа. Хөрсний дундаж температур 20.9 – 27.5 градус , хамгийн их температур 49.9 -66.8 градус дулаан, хамгийн бага температур -3.5…–8.8 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт хур тунадас нийт сумдын нутгаар 0.5- 10.9мм, Хүдэр 4,8мм-ээр дунджаас ахиу, Баруунбүрэн, Зүүнбүрэн сумдын нутгаар 0,8-4,8 мм-ээр ожд- ийн орчим, бусад сумдын нутгаар 1,5-6,1мм-ээр ожд-аас бага тунадас орсон байна
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Цагаанннуур, Ерөө, Баянол, Орхон Мандал, Орхонтуул, Хүдэр, Зүүнбүрэн, Хушаат сумдын нутгаар 14-25м/с, бусад сумдын нутгаар 8-9м/с, салхитай өдрийн тоо ихэнх сумдын нутггаар 1-9 өдөр салхитай байлаа.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын балл: 5-дугаар сарын 31-ны байдлаар ургамлын ургалтын байдал нутгийн 70 хувьд нь хэвийн, 30 орчим Орхонтуул, Мандал, Сант, Сайхан, Хушаат сумдын нутгаар дунд байна. Бэлчээрийн ургамлын өндөр 6-17 см, ургацын хэмжээ Баруунбүрэн, Орхон, Түшиг, сумдын нутгаар 0.2-0.8ц/га, Орхонтуул, Хушаат, Хүдэр, Ерөө, Бугант, Зүүнбүрэн сумдын нутгаар 1.4- 2.6ц/га, Мандал, Цагааннуур, Сүхбаатар, Баянгол сумд 3.0-5.1ц/га байна.
Хөрсний чийгшил: улаанбуудайн талбайн 0-20см-ийн гүнд Баянгол , Орхон, Цагааннуур сумдын нутагт хангалтгүй, Ерөө, Орхонтуул сумдын нутгаар дунд, 0-50см-ийн гүнд Баянгол, Орхон, Цагааннуур сумдын нутгаар хангалтгүй, Орхонтуул Ерөө сумдын нутгаар хангалттай, Бэлчээрийн талбайд 0-20см-т Орхон, Баянгол хангалтгүй, Ерөө дунд, 0-50см Орхон , Баянгол хангалтгүй, Ерөө хангалттай байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Сүхбаатар, Түшиг, Ерөө, Орхонтуул, Зүүнбүрэн , Хушаат сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт царцаа 1м2 хүрээнд дунджаар 1-2 ажиглагдсан. Бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд ихэнх сумдын нутгаар бод мал төллүүлэх, мал оторлох ажил үргэлжилж байна. Нийт сумдын нутгаар төмс, хүнсний ногоо, буудай тариалах, уринш бэлтгэх ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа