Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 7-р сарын 2-дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 17.6-21.1 градус, агаарын хамгийн их температур 30.2-34.1 градус, хамгийн бага температур 6.5-12.0 градус дулаан. Хөрсний дундаж температур 22.0-27.5 градус, хамгийн их температу 52.1-65.2градус, хамгийн бага температур 5.3-9.2 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Ерөө, Орхонтуул, Түшиг, Хүдэр, Бугант, Хушаат, сумдын нутгаар 22.0-50.7мм бусад сумдын нутгаар 5.3-19.8мм тунадас 3-7 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Орхонтуул, Цагааннуур, Мандал сумдын нутгаар 11-21м/с, бусад сумдын нутгаар 4-9м/с хүрсэн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 7-дугаар сарын 20-ны байдлаар ургамлын ургалтын байдал 80 гаруй хувьд нь сайн, 20 орчим хувьд дунд, ургамлын дундаж өндөр 12-46см байна. Улаанбуудайн ургалтын байдал нийт сумдын нутгаар сайн, Баянгол, Орхонтуул түрүүлэлт, Цагааннуур, Орхон, Ерөө сумдын нутгаар цэцэглэлт, төмс баг цэцгийн үүслийн үе шатанд орсон, ургамлын дундаж өндөр 30-94см.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд Орхон, Орхонтуул, Цагааннуур сумдын нутгаар дунд, Мандал, Баянгол, Ерөө сумдын нутгаар хангалттай, 0-50см-ийн гүнд Орхон, Цагааннуур сумдын нутгаар дунд, Орхонтуул, Мандал, Баянгол, Ерөө хангалттай, 0-100см-ийн гүнд Цагааннуур, Орхон дунд, Баянгол, Орхонтуул Ерөө, Мандал сумдын нутгаар хангалттай
Бэлчээрийн талбайн 0-20,0-50, 0-100см-ийн гүнүүдэд Орхон хангалтгүй, Баянгол, Ерөө дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Сүхбаатар, Ерөө, Мандал, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Түшиг, Хушаат сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт, азийн судалт, барбины таршаа ажиглагдсан бөгөөд 1м2–т хүрээнд дундажаар 2-4 ширхэг царцаа тоологдсон бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал ногоолуулах, мал оторлох, газар тариалангийн үйлдвэрлэлд, улаанбуудайн хор, бордоо цацалт, төмс манах, уринш боловсруулах ажилууд явагдаж байна.