Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 6 дугаар сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 17.9-21.5 градус буюу Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Мандал, Баруунбүрэн, Зүүнбүрэн сумдын нутгаар 1.1-2,9 градусаар олон жилийн дунджаас дулаан, бусад сумдын нутгаар дунджийн орчим, агаарын хамгийн их температур 28.1-33.3 градус, хамгийн бага температур 6.0-9.5 градус дулаан. Хөрсний дундаж температур 23.0-29.8 градус, хамгийн их температур 50.9-69.2 градус, хамгийн бага температур 3.9-9.0градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт хур тунадас нийт сумдын нутгаар 2.4- 36.2мм, Сүхбаатар 5.1мм-ээр, Цагааннуур 8.8мм-ээр, Түшиг 12.3мм-ээр, Хүдэр 22.2мм-ээр, Бугант 9.7мм-ээр дунджаас ахиу, Ерөө, Зүүнбүрэн, Хушаат сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар ожд-аас 2.8-7.0 мм-ээр бага тунадас орсон байна
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Цагаанннуур, Ерөө, Баянгол, Орхон Мандал, Орхонтуул, Хушаат сумдын нутгаар 10-16м/с, бусад сумдын нутгаар 3-8м/с, салхитай өдрийн тоо ихэнх сумдын нутггаар 1-6 өдөр салхитай байлаа.
Бэлчээрийн болон таримал ургамлын үе шат, өндөр, ургалтын балл Зуншлагын байдал нутгийн 30 хувьд нь Түшиг, Цагааннуур, Ерөө, Хүдэр, Бугант, Жавхлант сумдын нутгаар хэвийн, 60 хувьд дунд, 10 орчим хувьд нь муу байна. Бэлчээрийн ургамлын өндөр 8-28 см, таримал ургамлын ургалтын байдал Орхонтуул суманд дунд бусад сумдын нутгаар сайн, ургамлын өндөр 14-30см байна.
Хөрсний чийгшил: улаанбуудайн талбайн 0-20см гүнд Баянгол хангалтгүй, Орхонтуул, Орхон сумдын нутгаар дунд, Ерөө, Цагааннуур сумд хангалттай, 0-50см гүнд Баянгол хангалтгүй, Цагааннуур, Орхон, Орхонтуул, Ерөө сумдын нутгаар хангалттай, Бэлчээрийн талбайд 0-20см гүнд Орхон, Баянгол хангалтгүй, Ерөө хангалттай, 0-50см гүнд Орхон , Баянгол хангалтгүй, Ерөө хангалттай байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Ихэнх сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт, барбины таршаа 1м2–т хүрээнд дунджаар 1-10 царцаа ажиглагдсан ба Мандал суманд хэт олшролтын хэмжээнд хүрсэн .
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хонь хяргах, газар тариаланд ихэнх сумдын нутгаар төмс, хүнсний ногоо услах, уринш бэлтгэх, хор цацах ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа