Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 4-р сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ын тойм.
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 10.5-14.7 градус дулаан, агаарын хамгийн их температур 30.3-36.2 градус дулаан, хамгийн бага температур 9.2 -15.1 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 13.3-20.6 градус дулаан, хамгийн их температур 43.3-61,0 градус дулаан, хамгийн бага температур 10.9-19.5 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Сүхбаатар, Ерөө, Зүүнбүрэн, Түшиг, Хушаат сумдын нутгаар 0.0-1.1мм, бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Зүүнбүрэн, Хушаат сумдын нутгаар 14-26м/с, бусад сумдын нутгаар 10-12м/с хүрсэн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын балл: 4 дүгээр сарын 30-ны байдлаар ургамлын ургалтын байдал 80 гаруй хувьд нь дунд, 20 орчим хувьд буюу Ерөө, Зүүнбүрэн, Түшиг сумдын нутгаар сайн, ургамлын дундаж өндөр 1-4см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд Баянгол, Орхонтуул, Мандал Цагааннуур, Орхон сумдын нутгаар чийг хангалтгүй, Ерөө хангалттай, 0-50см-ийн гүнд Баянгол, Цагааннуур, Мандал сумд хангалтгүй, Орхонтуул, Орхон дунд, Ерөө хангалттай, 0-100см-ийн гүнд Баянгол, Орхонтуул, Мандал, Цагааннуур сумдын нутгаар хангалтгүй, Ерөө дунд, Орхон хангалттай байна.
Бэлчээрийн талбайн 0-20см-ийн гүнд Орхон, Ерөө, Баянгол сумдын нутгаар хангалтгүй, 0-50см- ийн гүнд Орхон, Баянгол хангалтгүй, Ерөө хангалттай, 0-100см-ийн гүнд Баянгол, Орхон хангалтгүй, Ерөө дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Нийт сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд бог, бод малын төллүүлэх, хөөвөр хялгас авах, мал оторлох, газар тариалангийн үйлдвэрлэлд хаврын хагалгаа, борнойдох, төмс хүнсний ногоо тариалах ажлууд явагдаж байна.
Тойм бичсэн Р.Шинэбаяр.