Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 6-р сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.
![](/images/blank.gif)
![](/images/blank.gif)
Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 18.7…20.9 градус дулаан, хамгийн их температур 28.6-31.8 градус дулаан, хамгийн бага температур 4.3-8.6 градус дулаан. Хөрсний дундаж температур 22.8-28.4 градус дулаан, хамгийн их температур 45.4-62.1 градус дулаан, хамгийн бага температур 3.5- 7.4 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Орхон Ерөө, Мандал, Хүдэр, Бугант, Хушаат сумдын нутгаар 18.8-49.4мм тунадас, бусад сумдын нутгаар 9.6-14.4мм тунадас 3-5 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Зүүнбүрэн, Хүдэр сумдын нутгаар 13-14м/с бусад сумдын нутгаар 5-11м/с 1-8 өдөр хүрсэн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 6-дугээр сарын 20-ны байдлаар ургамлын ургалтын байдал 80 хувьд сайн, 20 гаруй хувьд нь дунд, ургамлын дундаж өндөр 8-24см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд, Цагааннуур, Баянгол, Орхон, Орхонтуул, Ерөө, хангалтгүй, Зүүнхараа дунд, 0-50см-ийн гүнд Орхон, Ерөө, Орхонтуул хангалтгүй, Цагааннуур дунд, Баянгол Мандал хангалттай, 0-100см-ийн гүнд Цагааннуур, Баянгол, Орхонтуул, Мандал хангалттай, Орхон хангалтгүй, Ерөө дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн талбайн 0-20см, Баянгол, Орхон, Ерөө хангалтгүй, 0-50см- ийн гүнд Баянгол, Орхон, Ерөө хангалтгүй, 0-100см-ийн гүнд Баянгол, Орхон хангалтгүй, Ерөө дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Сүхбаатар, Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Хушаат сумдад богинодалавчит тоонолжилт, барабенийн таршаа, азийн судалт царцаа ажиглагдсан бөгөөд 1м2–т хүрээнд дундажаар 2-4 ширхэг тоологдсон байна. Бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд нийт сумдын нутгаар бод мал төллөх, хонины ноос хяргах, мал оторлох, мал хөнгөлөх, малд тарилга хийх, туулга өгөх, ямаа самнах, оготно устгах ажил явагдаж байна.