Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 8-р сарын 3-дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 15.9-18.3 градус, агаарын хамгийн их температур 26.9-31.4 градус, хамгийн бага температур 4.4- 10.0 градус дулаан. Хөрсний дундаж температур 19.3-25.3 градус, хамгийн их температур 43.2-59.3 градус, хамгийн бага температур 2.8-7.4 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Баянгол, Бугант, Баруунбүрэн сумдын нутгаар 7.2-15.8мм, 1-4 өдөр, бусад сумдын нутгаар 0.0-1.8мм 1-3 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Сүхбаатар, Орхон, Ерөө, Орхонтуул сумдын нутгаар 10-12м/с, 1 өдөр бусад сумдын нутгаар 3-9м/с салхитай байлаа.
Бэлчээрийн болон таримал ургамлын үе шат, өндөр, ургалтын балл 8-дугаар сарын 31-ны байдлаар ургамлын ургалт 90 хувьд нь сайн, 10 хувьд дунд, Сүхбаатар, Орхон, Ерөө, Орхонтуул, Мандал, Түшиг сумдын нутгаар хадлан бэлчээрийн ургац 7.2-16.3ц/га, бусад сумдын нутгаар 3.1-6.9 ц/га, ургамлын дундаж өндөр 20-41см байна
Улаанбуудайн ургалтын байдал ихэнх сумдын нутгаар сайн, Цагааннуур, Баянгол аарцанбололт, Орхон, Орхонтуул, Ерөө сумдын нутгаар бүрэнбололтын үе шатанд орсон, төмс-цэцэглэлтийн төгсгөлийн үе шат ажиглагдсан, ургамлын дундаж өндөр 55-56см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд Ерөө, Орхон Цагааннуур, Баянгол, Мандал, Орхонтуул сумдын нутгаар хангалттай, 0-50, 0-100см-ийн гүнүүдэд Орхон дунд, Цагааннуур, Ерөө, Баянгол, Мандал, Орхонтуул сумдын нутгаар хөрсний чийг хангалттай
Бэлчээрийн талбайн: 0-20, 0-50, 0-100см-ийн гүнд Орхон хангалтгүй, Баянгол, Ерөө сумдын нутгаар хөрсний чийг дунд зэрэг байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Ихэнх сумдын нутгаар тоонолжилт, азийн судалт царцаахай, өргөн далавчит, барабины таршаа ажиглагдсан бөгөөд 1м квд талбайд дундажаар 1-4ширхэг царцаа ажиглагдаж, Цагааннуур, Орхон, Баруунбүрэн сумдын нутгааар царцаа ажигладаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд. хадлан бэлтгэх, мал оторлох, газар тариаланд төмс, хүнсний ногоо хураах, уринш боловсруулах ажилууд явагдаж байна.