Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 6-р сарын 2-дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 16.4-18.9 градус, хамгийн их температур 31.8-34.4 градус, хамгийн бага температур 3.0- 9.1градус дулаан. Хөрсний дундаж температур 21.1-24.7 градус, хамгийн их температур 48.2-62.9 градус, хамгийн бага температур 2.6-7.4 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Цагааннуур, Сүхбаатар, Баянгол, Мандал, Түшиг, Орхонтуул, Баруунбүрэн сумдын нутгаар 21.2-40.6мм, 3-6 өдөр, бусад сумдын нутгаар 15.4-19.9мм тунадас 4-6 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Сүхбаатар, Баянгол, Ерөө, Орхон, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Түшиг, Хушаат сумдын нутгаар 12-20м/с, 1-6 өдөр бусад сумдын нутгаар 5-9м/с салхитай байлаа.
Бэлчээрийн болон таримал ургамлын үе шат, өндөр, ургалтын балл 6-дугаар сарын 20-ны байдлаар ургамлын ургалт 80 хувьд нь сайн, 20 хувьд дунд, ургамлын дундаж өндөр Орхон, Ерөө, Орхонтуул, Зүүнбүрэн, Түшиг, Хүдэр, Бугант сумдын нутгаар 10-14см, бусад сумдын нутгаар 5-9см.
Улаанбуудайн ургалтын байдал ихэнх сумдын нутгаар сайн, Ерөө голлолт, Цагааннуур, Баянгол, Орхон, Орхонтуул сумдын нутгаар бутлалтын үе шат ажиглагдсан, ургамлын дундаж өндөр 13-29см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см, 0-50см--ийн гүнүүдэд Цагааннуур, Баянгол, Мандал, Орхонтуул сумдын нутгаар хангалттай, Ерөө, Орхон сумдын нутгаар дунд, 0-100см-ийн гүнд Орхон, Ерөө дунд, Мандал, Цагааннуур, Баянгол, Орхонтуул сумдын нутгаар хөрсний чийг хангалттай.
Бэлчээрийн талбайн: 0-20, 0-50, 0-100см-ийн гүнүүдэд Баянгол, Орхон, Ерөө сумдын нутгаар хөрсний чийг хангалтгүй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцаа, мэрэгчдийн ажиглалт ажиглалт: Ерөө, Хушаат сумдын нутгаар тоонолжилт, азийн судалт царцаа ажиглагдсан бөгөөд 1м квд талбайд дундажаар 2-4ширхэг царцаа ажиглагдсан бөгөөд бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй. Хушаат, Ерөө, Орхонтуул сумдын нутгаар үлийн цагаан оготно ажиглагдаж 50х50 м (0.25 га) талбайд дундажаар 1-3 ширхэг тоологдсон байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, бод мал төллөх, мал хээлтүүлэх ажилууд дууссан. Мал оторлох, хонины ноос хяргах ажил үргэлжилж байна. Газар тариаланд төмс тариалах, үр суулгах ажилууд дууссан, хүнсний ногоо тариалах, уринш боловсруулах ажилууд явагдаж байна.