Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 7- дугаар сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 19.3–22.6 градус Баруунбүрэн, Зүүнбүрэн, Түшиг сумдын нутгаар 1.2 -2.5 градусаар олон жилийн дунджаас дулаан, бусад сумдын нутгаар ожд-ийн орчим, агаарын хамгийн их температур 30.0-35.8 градус, хамгийн бага температур 5.4-10.7 градус дулаан. Хөрсний дундаж температур 22.0-30.4 градус, хамгийн их температур 52.3-62.2 градус, хамгийн бага температур 4.8-10.0 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт хур тунадас нийт сумдын нутгаар 3.5- 82.9мм, Хушаат Бугант сумдын нутгаар дунджаас ахиу, Мүхбаатар, Мандал, Хүдэр сумд дунджийн орчим бусад сумдын ожд-аас бага тунадас орсон байна
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Цагаанннуур, Ерөө, Баянол, Орхон Мандал, Орхонтуул, Хүдэр сумдын нутгаар 10-15м/с, бусад сумдын нутгаар 6-8м/с, салхитай өдрийн тоо зарим сумдын нутггаар 1-5 өдөр салхитай байлаа.
Бэлчээрийн болон таримал ургамлын үе шат, өндөр, ургалтын балл Зуншлагын байдал нутгийн 80 гаруй хувьд нь хэвийн, 10 орчим хувьд дунд байна. Бэлчээрийн ургамлын өндөр 11-57см, ургацын хэмжээ Баруунбүрэн, Орхон, Цагааннуур, Хүдэр , Хушаат сумдын нутгаар 0.9-4.4ц/га, бусад сумдын нутгаар 5.3-8.2ц/га байна.
Улаанбуудайн ургалтын байдал ихэнх сумдын нутгаар сайн, Цагааннуур, Баянгол, Орхон сумдын нутгаар цэцэглэлт, Ерөө, Зүүнбүрэн, Орхонтуул сумд сүүнбололтын үе шатанд орсон, ургамлын өндөр 57-83см, төмсний ургалтыйн байдал сайн 47-66см өндөртэй байна.
Хөрсний чийгшил: улаанбуудайн талбайн 0-20см гүнд Баянгол, Орхонтуул хангалтгүй, Орхон дунд, Ерөө, Цагааннуур сумдын нутгаар хангалттай, 0-50см гүнд Баянгол, Орхон хангалтгүй, Орхонтуул дунд, Цагааннуур, Ерөө сумдын нутгаар хангалттай, Бэлчээрийн талбайд 0-20см, 0-50см гүнд Орхон, Баянгол сумд хангалтгүй, Ерөө хангалттай.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Ихэнх сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт, барбины таршаа 1м2–т хүрээнд дунджаар 2-9 царцаа ажиглагдсан ба Мандал суманд хэт олшролтын хэмжээнд хүрсэн .
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хонь хяргах, газар тариаланд ихэнх сумдын нутгаар төмс, хүнсний ногоо услах, уринш бэлтгэх, бордоо, хор цацах ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа