Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 7-р сарын 2-дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 18.8-20.5 градус, агаарын хамгийн их температур 28.6-31.0 градус, хамгийн бага температур 9.8-12.5 градус дулаан. Хөрсний дундаж температур 22.4-27.3 градус, хамгийн их температур 42.4-58.1градус, хамгийн бага температур 7.6-10.7 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Түшиг, Зүүнбүрэн, Баруунбүрэн, Мандал, Баянгол сумдын нутгаар 40.9-53.5мм бусад сумдын нутгаар 19.7-32.9мм тунадас 4-8 өдөр орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Орхонтуул, Мандал, Хүдэр, Баруунбүрэн сумдын нутгаар 11-16м/с, бусад сумдын нутгаар 4-9м/с хүрсэн
Бэлчээрийн болон таримал ургамлын ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 7-дугаар сарын 20-ны байдлаар ургамлын ургалтын байдал 80 гаруй хувьд нь сайн, 10 орчим хувьд дунд, ургамлын дундаж өндөр 11-45см байлаа.
Улаанбуудайн ургалтын байдал ихэнх сумдын нутгаар сайн, Баянгол, Орхон сумдын нутгаар ишний доод зангилаа хөрсний гадарга дээр цухуйх, Ерөө, Цагааннуур, Орхонтуул сумд түрүүлэлтийн үе шатанд орсон, ургамлын дундаж өндөр 35-92см, Төмсний ургалт сайн, дундаж өндөр 14-22см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20, 0-50, 0-100см-ийн гүндүүдэд Орхонтуул, Цагааннуур, Мандал, Орхон, Ерөө, Баянгол сумдын нутгаар хангалттай, Бэлчээрийн талбайн 0-20, 0-50см-ийн гүндүүдэд Орхон, Баянгол, Ерөө сумд хангалтгүй, 0-100см-ийн гүнд Орхон, Баянгол, Ерөө дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Сүхбаатар, Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Түшиг, Хүдэр, Хушаат сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт, азийн судалт, барбины таршаа ажиглагдсан бөгөөд 1м2–т хүрээнд дундажаар 1-6 ширхэг царцаа тоологдсон бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд хужир шүү бэлтгэх, хонины ноос хяргах, газар тариалангийн үйлдвэрлэлд төмс манах, хор цацах ажилууд явагдаж байна.