Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 8-р сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 17.2-19.5 градус, агаарын хамгийн их температур 26.5-29.9 градус, хамгийн бага температур 4.2-7.6 градус дулаан. Хөрсний дундаж температур 20.3-26.3 градус, хамгийн их температур 45.0-59.8 градус, хамгийн бага температур 2.1-7.0 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Баянгол, Сүхбаатар, Орхон, Орхонтуул, Зүүнхараа, сумдын нутгаар 18.9-42.9мм бусад сумдын нутгаар 3.9-15.5мм тунадас 1-6 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, сумдын нутгаар 12-16м/с, бусад сумдын нутгаар 5-10м/с хүрсэн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 8-дугаар сарын 20-ны байдлаар ургамлын ургалтын байдал 80 гаруй хувьд нь сайн, 20 орчим хувьд дунд, ургамлын дундаж өндөр 12-49см байна.
Улаанбуудайн ургалтын байдал нийт сумдын нутгаар сайн, Баянгол түрүүлэлт, Цагааннуур аарцанбололт, Орхонтуул бүрэнбололт, Орхон, Ерөө аарцанбололтын үе шатанд орсон, ургамлын дундаж өндөр 50-74см.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд Баянгол, Цагааннуур хангалтгүй, Орхон, Ерөө, Орхонтуул, Мандал сумдын нутгаар хангалттай, 0-50см-ийн гүнд Баянгол хангалтгүй, Орхон, Ерөө, Цагааннуур, Мандал хангалттай, 0-100см-ийн гүнд Баянгол, Орхонтуул, Цагааннуур хангалтгүй, Баруунхараа дунд, Орхон, Ерөө, Мандал сумдын нутгаар хангалттай.
Бэлчээрийн талбайн 0-20,0-50см-ийн гүндүүдэд Баянгол дунд, Ерөө хангалттай, Орхон хангалтгүй, 0-100см-ийн гүнд Баянгол, Орхон хангалтгүй, Ерөө, Баянгол дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Сүхбаатар, Баянгол, Ерөө, Мандал, Зүүнбүрэн, Түшиг, Хүдэр сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт, барбины таршаа, сибирийн царцаа ажиглагдсан бөгөөд 1м2–т хүрээнд дундажаар 2-7 ширхэг царцаа тоологдсон бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд хужир шүү бэлтгэх, мал оторлох, газар тариалангийн үйлдвэрлэлд , төмс хүнсний ногоо хураах, уринш боловсруулах, ангилан хадах ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн Р. Шинэбаяр.