Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 8-р сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 11.4-13.9 градус, агаарын хамгийн их температур 21.7-26.7 градус, хамгийн бага температур 0.7-5.0 градус дулаан. Хөрсний дундаж температур 13.2-18.5градус, хамгийн их температур 39.9-53.1градус, хамгийн бага температур -0.0 хүйтэнээс 4.7 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Нийт сумдын нутгаар 19.3-39.7мм тунадас 3-9 өдөр орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Хүдэр, сумдын нутгаар 17-20м/с, бусад сумдын нутгаар 5-14м/с хүрсэн.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 8-дугаар сарын 31-ны байдлаар ургамлын ургалтын байдал 80 гаруй хувьд нь сайн, 10 орчим хувьд дунд, ургамлын дундаж өндөр 16-55см, бэлчээрийн ургац Орхон, Мандал, Түшиг сумдын нутгаар 10.7-15.2ц/га, бусад сумдын нутгаар 3.9-9.7ц/га байна
Улаанбуудайн ургалтын байдал: Нийт сумдын нутгаар сайн, Цагааннуур, Орхон, Ерөө сумдын нутгаар бүрэн бололт, Баянгол, Орхон сумдын нутгаар аарцан бололт, төмс цэцэглэлтийн үе шатанд орсон, ургамлын дундаж өндөр 9-12см.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20,Цагааннуур, Орхон, Ерөө, Орхонтуул, Баянгол хангалтгүй, Баянгол, дунд, 0-50, Цагааннуур, Баянгол, Ерөө, Орхонтуул, Мандал хангалттай, Орхон дунд, 0-100см-ийн гүнүүдэд Цагааннуур, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Мандал сумдын нутгаар хангалттай байлаа.
Бэлчээрийн талбайн: 0-20 см-ийн гүнд Орхон, Баянгол, Ерөө сумдын нутгаар хангалтгүй, 0-50, Баянгол Орхон сумдын нутгаар хангалтгүй, Ерөө хангалттай, 0-100см-н гүнд Баянгол хангалтгүй, Орхон дунд, Ерөө хангалттай гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Сүхбаатар, Баянгол, Ерөө, Орхонтуул, Мандал, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Түшиг, Хушаат сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт, азийн судалт, өргөн далавчит, барбины таршаа ажиглагдсан бөгөөд 1м2–т хүрээнд дундажаар 2-6 ширхэг царцаа тоологдсон бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, малд тарилга туулга хийх, мал ногоолуулах, хадлан тэжээл бэлтгэх, сааль сүү бэлтгэх, газар тариалангийн үйлдвэрлэлд төмс хүнсний ногоо хураах ажилууд явагдаж байна.