Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 8 дугаар сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 18.4–20.3 градус, агаарын хамгийн их температур 29.4–32,5 градус, хамгийн бага температур 10,0-13.8 градус дулаан. Хөрсний дундаж температур 20.8–24.9 градус, хамгийн их температур 47.0–67,7 градус дулаан, хамгийн бага температур 8.4-12.8 градус дулаан байлаа .
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар 4-9 удаа тунадас орж Сүхбаатар, Баянгол, Мандал, Ерөө, Түшиг, Бугант, Цагааннуур, Орхонтуул, Хүдэр сумдын нутгаар 52.0-94.5мм, бусад сумдын нутгаар 38.1– 46.5 мм орсон
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Мандал, Ерөө, Орхон, Цагааннуур, Орхонтуул, Хүдэр сумдын нутгаар 12-23м/с, бусад сумдын нутгаар 6-9м/с, салхитай өдрийн тоо ихэнх сумдын нутгагт 1-7 өдөр салхитай байлаа.
Бэлчээрийн болон таримал ургамлын өндөр, ургалтын балл: Нутгийн 50 гаруй хувьд нь сайн, 30 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд нь зуншлага муу байна. Бэлчээрийн ургамлын өндөр 1-58см байна. Улаанбуудайн ургалт ихэнх сумдын нутгаар сайн, ургамлын өндөр 40-84см. Цагааннуур Орхон сумд сүүн бололт, Ерөө, Зүүнбүрэн, Баянгол сумд аарцан бололт, Орхонтуул суманд улаанбуудай бүрэн бололтын үе шатанд орсон.
Гангын үнэлгээ: Нутгийн 56 хувьд зуншлага хэвийн, 34 хувьд нь гандуу, 10 хувьд гантай байна.
Хөрсний чийгшил: Улаанбуудайн талбайн 0-20см-т Цагааннуур, Ерөө сумдын нутгаар хангалттай, Орхон, Баянгол, Орхонтуул сумдын нутгаар дунд, 0-50см-т Цагааннуур, Орхон, Ерөө сумдын нутгаар хангалттай, Орхонтуул сумдын нутгаар дунд, бусад сумдын нутгаар хангалтгүй, 0-100см–т Цагааннуур, Ерөө, Орхон сумдын нутгаар хангалттай, Орхонтуул сумын нутгаар дунд, бусад сумдын нутгаар хангалтгүй. Бэлчээрийн талбайд 0-20см, 0-50см-т Баянгол, Ерөө, Орхон сумдын нутгаар дунд, 0-100см-т Ерөө сумын дунд, Орхон хангалтгүй гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн болон таримал ургамлын хөнөөлт хортон шавьж, царцаа, мэрэгчдийн ажиглалт: 2-р арав хоногт ихэнх сумдын нутгаар бараан далавчит, тоонолжит, барабины таршаа ажиглагдсан.бөгөөд 1м2 хүрээнд дунджаар 1-5 тоологдсон.Таримал ургамалд Зүүнбүрэнд бараан далавчит, гессений ялаа дундажаар 6 ажиглагдсан байна. Бусад сумдын нутгаар нисэгч болон хөнөөлт хортон шавьж ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэлт тэжээл өгөх,мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх ажлууд явагдаж байна. Газар тариаланд төмс, хүнсний ногоо хураах, уринш бэлтгэх ажилууд явагдаж байна.