Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Сэлэнгэ аймгийн сумдын тариалангийн талбайн намрын явуул судалгааны хөрсний чийгийн мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-01-26 12:00:22


Уринштай талбай 0-20см гүн дэх чийгшлийн нөөц Баянгол, Баруунбүрэн, Түшиг сумдын нутгаар хангалтгүй, Орхон, Алтанбулаг, Сант, Сайхан дунд, бусад сумдын нутгаар хангалттай. 0-50, 0-100см гүнд Баруунбүрэн, Түшиг сумдын нутгаар хангалтгүй, Орхон Сант дунд, бусад сумдын нутгаар хангалттай.
Гуурстай талбай 0-20см гүнд Баянгол, Орхон, Баруунбүрэн хангалтгүй, Алтанбулаг, Сант, Сайхан, Зүүнбүрэн, Түшиг, Хушаат сумдын нутгаар дунд, бусад сумдын нутгаар хангалттай. 0-50см гүнд Баянгол, Баруунбүрэн хангалтгүй, Орхон, Алтанбулаг, Сант дунд, бусад сумдын нутгаар хангалттай, 0-100см гүнд Баруунбүрэн хангалтгүй, Баянгол, Түшиг, Алтанбулаг, Сант, Сайхан дунд, бусад сумдын нутгаар хангалттай гэсэн үнэлгээтэй байна.