Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 10 дугаар сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур -0.8 хүйтнээс 2.1 градус дулаан, агаарын хамгийн их температур 13.1-16.5 градус, хамгийн бага температур -7,5 градус хүйтнээс -12.9 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 0,8–2,8 градус дулаан, хамгийн их температур 18.7–25.7 градус дулаан, хамгийн бага температур -8.9 градус хүйтнээс -17.0 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар 1-3 удаа тунадас орж Сүхбаатар, Цагааннуур, Хүдэр, Хушаат, Зүүнбүрэн сумдын нутгаар 2.4-3.8 мм, бусад сумдын нутгаар 0.3– 1.8 мм орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Мандал, Цагааннуур, Орхонтуул, Ерөө, Хүдэр, Бугант, Хушаат сумдын нутгаар 11-15м/с, бусад сумдын нутгаар 7-9м/с, салхитай өдрийн тоо ихэнх сумдын нутгагт 1-5 өдөр салхитай байлаа.
Хөрсний чийгшил: Улаанбуудайн гуурстай талбайн 0-20см-т, Цагааннуур, Ерөө, Баянгол, Орхонтуул сумдын нутгаар хангалттай, Орхон сумын нутгаар дунд, 0-50см-т Цагааннуур, Ерөө, Баянгол, Орхон, Орхонтуул сумдын нутгаар хангалттай, 0-100см–т Цагааннуур, Ерөө, Орхонтуул, Орхон сумдын нутгаар хангалттай, Баянгол сумын нутгаар дунд. Бэлчээрийн талбайд 0-20см, 0-50см-т Баянгол, Ерөө сумдын нутгаар хангалттай, Орхон сумын нутгаар дунд, 0-100 см-т Ерөө сумын нутгаар хангалттай, Орхон сумын нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн болон таримал ургамлын өндөр, ургалтын балл: Бэлчээрийн болон таримал ургамлын төлөөлөх ургамлууд хаталт хагдрлатын үе шатанд байна.
Бэлчээрийн болон таримал ургамлын хөнөөлт хортон шавьж, царцаа, мэрэгчдийн ажиглалт: 3-р арав хоногт бүх сумдын нутгаар нисэгч болон хөнөөлт хортон шавьж ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх ажлууд үргэлжилж байна. Газар тариаланд төмс, хүнсний ногоо хураах, улаанбуудайн ангилан болон шууд хураалтын ажилууд явагдаж дууссан байна.
Тойм бичсэн: О.Мягмардулам