Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 10 дугаар сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 1.7–3.1 градус, агаарын хамгийн их температур 12–22 градус, хамгийн бага температур -5 градус хүйтнээс -10 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 3–6 градус, хамгийн их температур 27–35 градус дулаан, хамгийн бага температур -7 градус хүйтнээс -11 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар 2-4 удаа тунадас орж Орхонтуул, Баянгол, Бугант сумдын нутгаар 10.2-13.5 мм, бусад сумдын нутгаар 0.0– 8.7 мм орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Мандал, Ерөө, Орхон, Цагааннуур, Орхонтуул сумдын нутгаар 13-20 м/с, бусад сумдын нутгаар 7-10м/с, салхитай өдрийн тоо ихэнх сумдын нутгагт 1-5 өдөр салхитай байлаа.
Бэлчээрийн болон таримал ургамлын өндөр, ургалтын балл: Бэлчээрийн болон таримал ургамлын төлөөлөх ургамлууд хаталт хагдрлатын үе шатанд байна.
Хөрсний чийгшил: Улаанбуудайн гуурстай талбайн 0-20см-т, Цагааннуур, Ерөө, Орхонтуул сумдын нутгаар хангалттай, Баянгол, Орхон сумдын нутгаар дунд, 0-50см-т Цагааннуур, Ерөө, Орхон, Орхонтуул сумдын нутгаар хангалттай, Баянгол сумын нутгаар дунд, 0-100см–т Цагааннуур, Ерөө, Орхонтуул, Орхон сумдын нутгаар хангалттай, Баянгол сумын нутгаар дунд. Бэлчээрийн талбайд 0-20см Баянгол, Ерөө сумдын нутгаар хангалттай, Орхон сумын нутгаар дунд, 0-50см-т Баянгол сумын нутгаар хангалттай, Ерөө, Орхон сумдын нутгаар дунд, 0-100 см-т Орхон, Ерөө сумдын нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн болон таримал ургамлын өндөр, ургалтын балл: Бэлчээрийн болон таримал ургамлын төлөөлөх ургамлууд хаталт хагдрлатын үе шатанд байна.
Бэлчээрийн болон таримал ургамлын хөнөөлт хортон шавьж, царцаа, мэрэгчдийн ажиглалт: 1-р арав хоногт бүх сумдын нутгаар нисэгч болон хөнөөлт хортон шавьж ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх ажлууд үргэлжилж байна. Газар тариаланд төмс, хүнсний ногоо хураах, улаанбуудайн ангилан болон шууд хураалтын ажилууд явагдаж дуусч байна.
Тойм бичсэн: О.Мягмардулам