Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 10 дугаар сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур -1,3 хүйтнээс 3,0 градус дулаан, агаарын хамгийн их температур 10,6-15,4 градус, хамгийн бага температур -7,9 градус хүйтнээс -13,5 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 0,8–3,8 градус дулаан, хамгийн их температур 20,4–33,3 градус дулаан, хамгийн бага температур -9,6 градус хүйтнээс -15,6 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар 2-4 удаа тунадас орж Орхонтуул, Баянгол, Бугант сумдын нутгаар 10.2-13.5 мм, бусад сумдын нутгаар 0.0– 8.7 мм орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар сумын нутгаар 10 м/с, бусад сумдын нутгаар 4-9м/с, салхитай өдрийн тоо ихэнх сумдын нутгагт 1 өдөр салхитай байлаа.
Бэлчээрийн болон таримал ургамлын өндөр, ургалтын балл: Бэлчээрийн болон таримал ургамлын төлөөлөх ургамлууд хаталт хагдрлатын үе шатанд байна.
Хөрсний чийгшил: Улаанбуудайн гуурстай талбайн 0-20см-т, Цагааннуур, Ерөө, Баянгол, Орхонтуул сумдын нутгаар хангалттай, Орхон сумын нутгаар дунд, 0-50см-т Цагааннуур, Ерөө, Баянгол, Орхон, Орхонтуул сумдын нутгаар хангалттай, 0-100см–т Цагааннуур, Ерөө, Орхонтуул, Орхон сумдын нутгаар хангалттай, Баянгол сумын нутгаар дунд. Бэлчээрийн талбайд 0-20см, 0-50см-т Баянгол, Ерөө сумдын нутгаар хангалттай, Орхон сумын нутгаар дунд, 0-100 см-т Ерөө сумын нутгаар хангалттай, Орхон сумын нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн болон таримал ургамлын өндөр, ургалтын балл: Бэлчээрийн болон таримал ургамлын төлөөлөх ургамлууд хаталт хагдрлатын үе шатанд байна.
Бэлчээрийн болон таримал ургамлын хөнөөлт хортон шавьж, царцаа, мэрэгчдийн ажиглалт: 2-р арав хоногт бүх сумдын нутгаар нисэгч болон хөнөөлт хортон шавьж ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх ажлууд үргэлжилж байна. Газар тариаланд төмс, хүнсний ногоо хураах, улаанбуудайн ангилан болон шууд хураалтын ажилууд явагдаж дууссан байна.
Тойм бичсэн: О.Мягмардулам