Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 11 дугаар сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур -13.1… -16.9 градус хүйтэн, агаарын хамгийн их температур 2.0…-4.3 градус хүйтэн, хамгийн бага температур -23.2… - 31.7 градус хүйтэн байлаа. Хөрсний дундаж температур -13.4…-18.6 градус хүйтэн, хамгийн их температур 6.5.. –2.7 градус хүйтэн, хамгийн бага температур -24.4 …–36.6 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: 3-р арав хоногт ихэнх сумдын нутгаар 1-4 удаа, Орхонтуул, Орхон, Баянгол сумдын нутгаар 3,0-9,9мм, бусад сумдын нутгаар 0.0– 1,8мм хур тунадас орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Орхонтуул,Сүхбаатар, Орхон, Мандал, Ерөө, Баянгол, Цагааннуур сумдын нутгаар 11-20 м/с, салхитай өдрийн тоо 1-4, бусад сумдын нутгаар 5 -10м/с хүрсэн байна.
Цасан бүрхүүлийн бүрхэц, зузаан см, нягт: 3-р арав хоногт нийт нутгаар 4-10 баллын цасан бүрхүүлтэй, Орхонтуул, Орхон, Баруунбүрэн, Бугант сумдын нутгаар цасны зузаан 7-18см, цасны нягт 0,05-0,23г/см3, бусад сумдын нутгаар цасны зузаан 0-4см, байлаа.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд Цагааннуур, Бугант сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх ажил явагдаж байна. Цаг агаарын байдал энэ арав хоногт тохиромжтой байлаа.
Тойм бичсэн О.Мягмардулам