Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 12 дугаар сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур -15.0…-22.0 градус хүйтэн, агаарын хамгийн их температур -1.0…-9.3 градус хүйтэн, хамгийн бага температур -26.0… -31.5 градус хүйтэн байлаа. Хөрсний дундаж температур -16.6…-23.5 градус хүйтэн, хамгийн их температур 2.3...-5.9 градус хүйтэн, хамгийн бага температур -27.9 …-37.4 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: 1-р арав хоногт ихэнх сумдын нутгаар 1-6 удаа, Мандал, Хүдэр, Бугант сумдын нутгаар 0.5-1.5мм, бусад сумдын нутгаар 0.0-0,3мм хур тунадас орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Цагааннуур, Баянгол, Орхонтуул сумдуудад 11-15м/с, салхитай өдрийн тоо 1-3, бусад сумдын нутгаар 5-8м/с хүрсэн байна.
Цасан бүрхүүлийн бүрхэц, зузаан см, нягт: 1-р арав хоногт ихэнх нутгаар битүү цасан бүрхүүлтэй Орхонтуул, Бугант, Баруунбүрэн, Орхон сумдын нутгаар цасны зузаан 6-15см, цасны нягт 0,12-0,16г/см3, бусад сумдын нутгаар цасны зузаан 0-3см байлаа.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд Мандал, Цагааннуур, Орхонтуул, Түшиг, Хүдэр, Бугант сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх ажил явагдаж байна. Мандал сумын малын халдварт өвчин шүлхий гарсантай холбоотой мал бэлчээрлэлтэнд гарахгүй байна. Цаг агаарын байдал энэ арав хоногт тохиромжтой байлаа.