Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 3 дугаар сарын дунд арав хоногийн ХААЦУ-ын тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур -5.9……-12.6 градус, хүйтэн, агаарын хамгийн их температур 1.8 – 5.0 градус дулаанаас -0.4….-2.3 градус хүйтэн, хамгийн бага температур -20.3…-30.6 градус хүйтэн байлаа. Хөрсний дундаж температур -4.3 …-15.1 градус, хамгийн их температур 2.5 – 21.4 градус дулаан, хамгийн бага температур -18.2...-33.6 градус хүйтэн байлаа .
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт зарим сумдын нутгаар 1-2 удаа, Бугант суманд 2,9мм, бусад сумдын нутгаар 0,1-0,2 мм тунадас орсон
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Орхонтуул, Мандал сумдын нутгаар 10-12м/с бусад сумдын нутгаар 3-9м/с байлаа.
Цасан бүрхүүлийн бүрхэц, зузаан см, нягт: Ихэнх сумдын нутгаар цасан бүрхүүлтэй, Ерөө, Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат Бугант, Түшиг, Хүдэр сумдын нутгаар цасны зузаан 6-33см, цасны нягт 0,11-0,26г/см3, бусад сумдын нутгаар цасны зузаан 1-16см, цасны нягт 0,11- 0.22г/см3 байна. Хушаат, Зүүнбүрэн, Ерөө, Цагааннуур Хүдэр, Жавхлант, Алтанбулаг сумдын нутгаар цас ихтэй байгаа тул хунгар газартаа 24-36см зузаан цастай байна
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд нийт сумдын нутгаар мал нэмэгдэл тэжээлд орсон Ихэнх сумдын нутгаар мал төллөлт эхэлсэн Хушаат, Зүүнбүрэн, Ерөө, Цагааннуур Хүдэр, Жавхлант, Алтанбулаг сумдын нутгаар цас ихтэй байгаагаас малын бэлчээрлэлт саатсан . Нийт нутгаар цас ихтэй байгаагаас хаваржилт хүндэрэх төлөвтэй байна.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа