Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 3-р сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур -7.4……-14.2градус, хүйтэн, агаарын хамгийн их температур0.8 – 3.1 градус дулаанаас-0.3….-0.8градус хүйтэн,хамгийн бага температур -16.7…-27.5 градус хүйтэн байлаа. Хөрсний дундаж температур -5.4 … …-13.8 градус, хамгийн их температур 3.1– 13.6 градус дулаан, хамгийн бага температур -19.5...-30.3 градус хүйтэн байлаа .
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар 2-5удаа, Хүдэр , Бугант, Орхонтуул, Зүүнбүрэн сумдын нутгаар 3,2-7,4мм, бусад сумдын нутгаар 0,1-2,0 мм тунадас орсон
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Орхонтуул, Мандал сумдын нутгаар 10-13м/с бусад сумдын нутгаар 7-9м/с байлаа.
Цасан бүрхүүлийн бүрхэц, зузаан см, нягт: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар цасан бүрхүүлтэй, Ерөө, Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат Бугант, Түшиг, Хүдэр сумдын нутгаар цасны зузаан 16-34см, цасны нягт 0,16-0,25г/см3, бусад сумдын нутгаар цасны зузаан 1-17см, цасны нягт 0,13- 0.24г/см3 байна. Хушаат, Зүүнбүрэн, Ерөө, Цагааннуур Хүдэр, Жавхлант, Алтанбулаг сумдын нутгаар цас ихтэй байгаа тул хунгар газартаа 25-38см зузаан цастай байна
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд нийт сумдын нутгаар мал нэмэгдэл тэжээлд орсон Зарим сумдын нутгаар мал төллөлт эхэлсэн Хушаат, Зүүнбүрэн, Ерөө, Цагааннуур Хүдэр, Жавхлант, Алтанбулаг сумдын нутгаар цас ихтэй, цас хатуурч байгаагаас малын бэлчээрлэлт саатсан . Нийт нутгаар цас ихтэй байгаагаас хаваржилт хүндэрэх төлөвтэй байна.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа