Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 4 дүгээр сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур 3.4……6.0 градус, хүйтэн, агаарын хамгийн их температур 15.2 – 22.4 градус дулаан, -4.8….-6.9 градус хүйтэн, байлаа. Хөрсний дундаж температур 5.0 …9.5 градус, хамгийн их температур 26.8 – 39.4 градус дулаан, хамгийн бага температур -7.2...-10.8 градус хүйтэн байлаа .
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт Зүүнбүрэн суманд 4,8мм бусад сумдын нутгаар 1-2 удаа 0.4-2,0 мм тунадас орсон
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Баянгол, Мандал, Бугант, Хушаат, Хүдэр сумдын нутгаар 12-18м/с бусад сумдын нутгаар 8-9м/с байлаа.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Ихэнх сумдын нутгаар ургамал цухуйсан ургалтын байдал нийт нутгийн 60 гаруй хувьд сайн байна
Хөрсний чийгшил: Улаанбуудайн талбайн 0-20см –т Баянгол, Орхон, Орхонтуул, Цагааннуур, Ерөө сумдын нутгааар чийг хангалттай, 0-50 Баянгол дунд, бусад сумдын нутгаар хангалттай , 0-100см-т бүх сумдын нутгаар хөрс хөлдүү Бэлчээрийн талбайн 0-20см-т Орхон, Ерөө, Баянгол дунд 0-50см Орхон хөлдүү , Баянгол, Ерөө сумын нутгаар чийг дунд гэсэн үнэлгээтэй байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Мал аж ахуйн үйлдвэрлэлд нийт сумдын нутгаар мал нэмэгдэл тэжээлд өгөх, мал төллөлтийн ажилууд үргэлжилж байна.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа