Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 4 дүгээр сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур 7.4……10.5 градус, агаарын хамгийн их температур 24.7 – 28.3 градус дулаан, агаарын бага -5.0….-11.5 градус хүйтэн, байлаа. Хөрсний дундаж температур 11.0 …19.6 градус, хамгийн их температур 43.9 – 57.8 градус дулаан, хамгийн бага температур -7.8...-11.7 градус хүйтэн байлаа .
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт Сүхбаатар, Орхонтуул, Баруунбүрэн, Хүдэр, Бугант сумдын нутгаар 1.3-3.2мм бусад сумдын нутгаар 1-4 удаа 0.0-0.9 мм тунадас орсон
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Баянгол, Мандал, Бугант, Хушаат, Зүүнбүрэн сумдын нутгаар 12-19м/с бусад сумдын нутгаар 7-9м/с байлаа.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Ургамлын өндөр 1-6см, нийт сумдын нутгаар ургамал цухуйсан, ургалтын байдал нийт нутгийн 60 гаруй хувьд сайн байна
Хөрсний чийгшил: Улаанбуудайн талбайн 0-20, 0-50см –т Баянгол, Орхон, Орхонтуул, дунд, бусад сумдын нутгаар хангалттай, 0-100см Орхонтуул, Цагааннуур, Баянгол сумдын нутгаар хангалттай , бусад сумдын нутгаар хөрс хөлдүү байна. Бэлчээрийн талбайн 0-20см-т Орхон хангалтгүй , Ерөө Баянгол хангалттай, 0-50см Орхон , Баянгол, дунд, Ерөө сумын нутгаар чийг хангалттай гэсэн үнэлгээтэй байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Мал аж ахуйн үйлдвэрлэлд нийт сумдын нутгаар мал нэмэгдэл тэжээлд өгөх, мал төллөлтийн ажилууд үргэлжилж байна. Газар тариаланд үрэлгээ хийх, хүнсний ногоо тарих, хаврын хагалгаа хийх ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа