Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 6 дугаар сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур 15.8...18.6 градус, агаарын хамгийн их температур 28.6...33.4 градус дулаан, агаарын бага 0.8...3.4 градус дулаан, байлаа. Хөрсний дундаж температур 22,3…27,9 градус, хамгийн их температур 43,2...61,6 градус дулаан, хамгийн бага температур -0,1...2,6 градус дулаан байлаа .
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт Түшиг, Сүхбаатар, Хүдэр, Бугант сумдын нутгаар 10,1...33,1 мм бусад сумдын нутгаар 1-6 удаа 1,7...7,5 мм тунадас орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Орхон, Ерөө, Орхонтуул, Мандал, сумдын нутгаар 20...22м/с бусад сумдын нутгаар 7...16м/с байлаа.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Ургамлын өндөр 7-24 см. Нутгийн 60 гаруй хувьд зуншлага сайн, 30 орчим хувьд зуншлага дунд зэрэг байна.
Хөрсний чийгшил: Улаанбуудайн талбайн 0-20см-т Ерөө, Мандал сумдууд хангалттай, Цагааннуур, Баянгол сумдууд дунд, Орхон, Орхонтуул сумдууд хангалтгүй, 0-50см–т Цагааннуур, Ерөө, Мандал сумдуудын нутгаар хангалттай, Баянгол, Орхон сумдын нутгаар дунд, Орхонтуул сумын нутгаар хангалтгүй чийгшилтэй байна. Бэлчээрийн талбайн 0-20см-т Баянгол хангалттай, Орхон, Ерөө сумын нутгуудаар хангалтгүй, 0-50см-т Баянгол сумы нутгаар хангалттай, Орхон, Ерөө сумдын нутгаар хангалтгүй, 0-100см-т Ерөө дунд, Орхон хангалтгүй гэсэн үнэлгээтэй байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Мал аж ахуйн үйлдвэрлэлд нийт сумдын нутгаар мал оторлох, бог, бод мал төллүүлэх ажилууд үргэлжилж байна. Газар тариаланд үр суулгах, хүнсний ногоо тарих ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн О.Мягмардулам