Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 6 дугаар сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур 18.1...20.5 градус, агаарын хамгийн их температур 30.5...32.9 градус дулаан, агаарын бага 6.5...11.0 градус дулаан байлаа. Хөрсний дундаж температур 24.1…30.3 градус, хамгийн их температур 56.0...62.8 градус дулаан, хамгийн бага температур 2,7...9,1 градус дулаан байлаа .
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт Ерөө, Цагааннуур, Зүүнбүрэн, Түшиг сумдын нутгаар 26,3...34,6 мм бусад сумдын нутгаар 1-4 удаа 2,6...23,4 мм тунадас орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Орхонтуул, Мандал, сумдын нутгаар 19...22м/с бусад сумдын нутгаар 6...17м/с байлаа.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Ургамлын өндөр 8-27 см. Нутгийн 50 орчим хувьд нь сайн, 40 гаруй хувьд дунд , 10 хүрэхгүй хувьд нь зуншлага муу байна.
Хөрсний чийгшил: Улаанбуудайн талбайн 0-20см-т Цагааннуур хангалттай, Баянгол,,Ерөө сумдын нутгаар дунд, Орхон, Орхонтуул сумдаар хангалтгүй, 0-50см–т Цагааннуур, сумын нутгаар хангалттай, Баянгол, Ерөө сумдын нутгаар дунд, Орхон, Орхонтуул сумдын нутгаар хангалтгүй, 0-100см-т Цагааннуур хангалттай, Баянгол, Орхон, Ерөө сумдын нутгаар дунд, Орхонтуул сумын нутгаар хангалтгүй байна. Бэлчээрийн талбайн 0-20см-т Баянгол дунд, Орхон, Ерөө сумдын нутгаар хангалтгүй, 0-50см-т Баянгол сумын нутгаар дунд, Орхон, Ерөө сумдын нутгаар хангалтгүй, 0-100см-т Ерөө дунд, Орхон хангалтгүй гэсэн үнэлгээтэй байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Мал аж ахуйн үйлдвэрлэлд нийт сумдын нутгаар хонь хяргах, мал оторлох, бог, бод мал төллүүлэх ажилууд үргэлжилж байна. Газар тариаланд үр суулгах, хүнсний ногоо тарих ажилууд дуусч, уринш боловсруулах, хор цацах ажлууд эхэлсэн.
Тойм бичсэн О.Мягмардулам