Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 6 дугаар сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур 20.6 - 26.7 градус, агаарын хамгийн их температур 34.9 - 38.9 градус дулаан, агаарын бага 4.8 - 10.3 градус дулаан Хөрсний дундаж температур 27.9 - 37.9 градус, хамгийн их температур 51.0 - 71.0 градус дулаан, хамгийн бага температур 4.8-9,1 градус дулаан байлаа .
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт Орхонтуул, Түшиг сумдын нутгаар 11,7 - 34,8 мм бусад сумдын нутгаар 1-5 удаа 0,0 - 4,1 мм тунадас орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Цагааннуур, Орхон, Мандал, Баянгол сумдын нутгаар 18 - 21м/с бусад сумдын нутгаар 6 - 16м/с байлаа.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Ургамлын өндөр 5-42 см. Нутгийн 50 гаруй хувьд нь сайн, 30 гаруй хувьд дунд , 10 хүрэхгүй хувьд нь зуншлага муу байна.
Хөрсний чийгшил: Улаанбуудайн талбайн 0-20см-т Цагааннуур хангалттай, Орхон дунд, Баянгол, Орхонтуул, Ерөө, Мандал сумдын нутгаар хангалтгүй, 0-50см–т Цагааннуур, Мандал сумын нутгаар хангалттай, Баянгол, Орхон, Ерөө сумдын нутгаар дунд, Орхонтуул хангалтгүй, 0-100см-т Цагааннуур, Мандал хангалттай, Баянгол, Орхон, Ерөө сумдын нутгаар дунд, Орхонтуул хангалтгүй байна. Бэлчээрийн талбайн 0-20см-т Баянгол хангалттай, Орхон, Ерөө сумдын нутгаар хангалтгүй, 0-50см-т Баянгол дунд, Орхон, Ерөө сумдын нутгаар хангалтгүй гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн болон таримал ургамлын хөнөөлт хортон шавьж, царцааны ажиглалт: 3-р 10 хоногт ихэнх сумдын нутгаар бараан далавчит, барбины таршаа, тоонолжит ажиглагдсан. 1м2 хүрээнд дундажаар 2-9 тоологдсон. Мандал суманд царцааны хэт олшролт ажиглагдсан. Таримал ургамалд Баянгол, Зүүнбүрэн сумдуудад бараан далвчит, барбины таршаа, гессений ялаа ажиглагдсан. Бусад сумдын нутгаар нисэгч болон хөнөөлт хортон шавьж ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Мал аж ахуйн үйлдвэрлэлд нийт сумдын нутгаар хонь хяргах, мал оторлох, бод мал төллүүлэх ажилууд үргэлжилж байна. Газар тариаланд усалгаа хийх, хор цацах, уринш боловсруулах ажлууд үргэлжилж байна.
Тойм бичсэн О.Мягмардулам