Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 8 дугаар сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 11.7–13.9 градус, агаарын хамгийн их температур 23.8–26.4 градус, хамгийн бага температур -1.5 градус хүйтнээс 4.5 градус дулаан. Хөрсний дундаж температур 15.4–17.4 градус, хамгийн их температур 35.6–54.7 градус дулаан, хамгийн бага температур -4.2 градус хүйтнээс 3.7 градус дулаан байлаа .
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар 3-7 удаа тунадас орж Сүхбаатар, Баянгол, Мандал, Ерөө, Бугант, Орхон сумдын нутгаар 25.0-43.0 мм, бусад сумдын нутгаар 5.1– 15.6 мм орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Мандал, Ерөө, Орхон, Цагааннуур, Орхонтуул сумдын нутгаар 10-17м/с, бусад сумдын нутгаар 3-9м/с, салхитай өдрийн тоо ихэнх сумдын нутгагт 1-4 өдөр салхитай байлаа.
Бэлчээрийн болон таримал ургамлын өндөр, ургалтын балл: Нутгийн 60 хувьд нь зуншлага сайн, 40 орчим хувьд дунд. Бэлчээрийн ургамлын өндөр 6-57см. Улаанбуудайн ургалт ихэнх сумдын нутгаар сайн, ургамлын өндөр 32-78 см байна. Цагааннуур сум сүүнбололт, Орхон аарцанбололт, Ерөө, Зүүнбүрэн, Баянгол, Орхонтуул сумдууд бүрэнбололтын үе шатанд орсон.
Хөрсний чийгшил: Улаанбуудайн талбайн 0-20см-т Цагааннуур, Ерөө, Орхон, Орхонтуул сумдын нутгаар хангалттай, Баянгол дунд, 0-50см-т Цагааннуур, Ерөө, Орхон, Орхонтуул сумдын нутгаар хангалттай, Баянгол, сум дунд, 0-100см–т Цагааннуур, Ерөө, Орхон сумдын нутгаар хангалттай, Орхонтуул дунд, бусад сумдын нутгаар хангалтгүй. Бэлчээрийн талбайд 0-20см, 0-50см-т Баянгол, Ерөө сумдын нутгаар хангалттай, Орхон дунд, 0-100см-т Ерөө хангалттай, Орхон дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн болон таримал ургамлын хөнөөлт хортон шавьж, царцаа, мэрэгчдийн ажиглалт: 3-р арав хоногт ихэнх сумдын нутгаар бараан далавчит, тоонолжит, барабины таршаа ажиглагдсан.бөгөөд 1м2 хүрээнд дунджаар 2-6 тоологдсон.Таримал ургамалд Зүүнбүрэнд бараан далавчит, гессений ялаа дундажаар 6 ажиглагдсан байна. Бусад сумдын нутгаар нисэгч болон хөнөөлт хортон шавьж ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд малд мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх ажлууд үргэлжилж байна. Газар тариаланд төмс, хүнсний ногоо хураах, уринш бэлтгэх, улаанбуудайн ангилан болон шууд хураалтын ажилууд явагдаж байна.