Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 4 дүгээр сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 9.1-11.9 градус буюу нийт сумдын нутгаар ожд-аас 3.0-6.2 градусаар дулаан, агаарын хамгийн их температур 25.1-28.5 градусаар дулаан, хамгийн бага температур -2.8… - 5.1 градус хүйтэн байлаа. Хөрсний дундаж температур 11.2 – 17.4 градус , хамгийн их температур 4.26 -54.0 градус дулаан, хамгийн бага температур -3.9 …–8.5 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт хур тунадас нийт сумдын нутгаар 2.7-13.6мм, Сүхөаатар, Баруунбүрэн сумдын нутгаар ожд- ийн орчим, бусад сумдын нутгаар 2.2-6.9 мм-ээр ожд-аас ахиу хур тунадас орсон байна
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Цагаанннуур, Ерөө, Баянол, Орхон Мандал, Орхонтуул, Зүүнбүрэн, Хүдэр сумдын нутгаар 12-19м/с, бусад сумдын нутгаар 5-8м/с, салхитай өдрийн тоо ихэнх сумдын нутгагт 1-8 өдөр салхитай байлаа.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын балл: Энэ арав хоногт ихэнх сумдын нутгаар ургамал цухуйсан, ургамлын өндөр 0-4 см, ургалтын байдал 80 гаруй хувьд сайн, 20 орчим хувьд дунд байна.
Хөрсний чийгшил: Уриншилсан талбайн 0-20см гүнд Баянгол , Орхон сумдын нутагт хангалтгүй, Ерөө, Цагааннуур, Орхонтуул сумдын нутгаар хангалттай, 0-50см гүнд Баянгол хангалтгүй , Орхон дунд, Цагааннуур, Орхонтуул Ерөө сумдын нутгаар хангалттай, 0-100см гүнд Баянгол дунд, бусад сумдын нутгаар хангалттай. Бэлчээрийн талбайд 0-20см гүнд Орхон хангалтгүй, Баянгол дунд, Ерөө хангалттай, 0-50см гүнд Орхон , Баянгол дунд, Ерөө хангалттай байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Нийт сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй .
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох ажилууд үргэлжилж байна. Зарим сумдын нутгаар бог, бод малын төллөлт, хөөвөр хялгас авах, ажил дууссан. Газар тариаланд хаврын хагалгаа, борной явуулах , хүнсний ногоо тариалах ажилууд эхэлсэн
Тойм бичсэн Г Мөнгөнтуяа