Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 1 дүгээр сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур -18.4…-25.4 градус, ихэнх сумдын нутгаар ожд-аас дулаан, Хүдэр, Бугант, Баруунбүрэн сумдын нутгаар ожд-ын орчим, агаарын хамгийн их температур -3.2…-10.4 градус, хамгийн бага температур -29.7… -36.5 градус хүйтэн. Хөрсний дундаж температур -20.5…-27.6 граду, хамгийн их температур -1.0...-7.0 градус , хамгийн бага температур -32.0 …-40.3 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Зарим сумдын нутгаар 1-4 удаа, 0,0-1,6мм тунадас орсон бөгөөд Түшиг Цагааннуур сумдын нутгаар ожд-ын орчим, бусад сумдын нутгаар ожд-аас бага хур тунадас орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Цагааннуур, Орхонтуул, Баянгол, Мандал, Ерөө, Зүүнбүрэн, Зэлтэр сумдуудад 11-19м/с, бусад сумдын нутгаар 7-9м/с хүрсэн .
Цасан бүрхүүлийн бүрхэц, зузаан см, нягт: Орхонтуул, Бугант, Баянгол, Баруунбүрэн, Орхон, Хүдэр сумдын нутгаар цасны зузаан 8-24см, цасны нягт 0,13-0,22г/см3, бусад сумдын нутгаар 1-7см, нягт 0,12-0,16 г/см3 байна. Цас ихтэй, өвөлжилтийн байдал хүндэрсэн сумдын нутгаар 4 зүгт хийсэн хэмжилтээр цасны дундаж зузаан Орхонтуул сумын нутгаар 20-34 см, Баруунбүрэн 11-29 см. Орхон 9-13 см зузаан цастай байна. Цасны дундаж нягт Орхонтуул, Баруунбүрэн суманд 0.14-0.31г/см3, хунгарласан газартаа 26-80см, хөрийн зузаан 6-26см хүртэл хатуурч нягтаршсан.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд нийт сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Орхонтуул, Баруунбүрэн сумдын нутгаар цас ихтэй өвөлжилт хүндэрсэний улмаас малын бэлчээрлэлт саатсан.
Тойм бичсэн О.Мягмардулам