Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 10 дугаар сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 3.8–6.8 градус хамгийн их температур 21.7-23.4 градус, хамгийн бага температур -5.0….-10.0 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 4.6-9.4 градус, хамгийн их температур 32.0 – 41.6 градус, хамгийн бага температур -6.4….-10.2 хүйтэн.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт хур тунадас нийт сумдын нутгаар 1.6- 14.0мм буюу 1- 4өдөр орсон байна
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Цагаанннуур, Орхон Мандал, Орхонтуул, Баянгол, Түшиг, Хүдэр сумдын нутгаар 10-18м/с, бусад сумдын нутгаар 7-9м/с, салхитай өдрийн тоо зарим сумдын нутггаар 3-6 өдөр салхитай байлаа.
Хөрсний чийгшил: улаанбуудайн талбайн 0-20см гүн дэх чийгшлийн нөөц Баянгол хангалтгүй, Орхонтуул дунд, Ерөө, Цагааннуур, Орхон сумдын нутгаар хангалттай. 0-50см гүнд Баянгол дунд, Орхонтуул, Ерөө, Цагааннуур, Орхон сумдын нутгаар хангалттай. Бэлчээрийн талбайд 0-20см гүн дэх чийгшил Орхон хангалтгүй, Баянгол дунд, Ерөө хангалттай, 0-50 см гүнд Баянгол, Орхон сумдын нутгаар хангалтгүй, Ерөө хангалттай гэсэн үнэлгээтэй байлаа.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх, газар тариаланд буудай ангилан болон шууд хураалт, төмс хураах ажилууд явагдаж байна.
Тойм биясэн Г. Мөнгөнтуяа