Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 10 дугаар сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 0.2-1.7 градус хамгийн их температур 11.2-15.4 градус дулаан, хамгийн бага температур -7.5….-12.5 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 0.1-2.5 градус, хамгийн их температур 19.9– 26.6 градус дулаан, хамгийн бага температур -8.4….-13.4 хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт хур тунадас нийт сумдын нутгаар 0,0-7,7мм орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Цагаанннуур, Орхон Мандал, Орхонтуул, Баянгол, Хүдэр, Баруунбүрэн, Хушаат сумдын нутгаар 10-20м/с, бусад сумдын нутгаар 5-9м/с, салхитай өдрийн тоо зарим сумдын нутггаар 1-4 өдөр салхитай байлаа.
Хөрсний чийгшил: улаанбуудайн талбайн 0-20,0-50см гүн дэх чийгшлийн нөөц Баянгол хангалтгүй, Орхонтуул, Ерөө, Цагааннуур, Орхон сумдын нутгаар ангалттай. Бэлчээрийн талбайд 0-20см, гүн дэх чийгшил Орхон хангалтгүй, Баянгол дунд, Ерөө хангалттай, 0-50 см гүнд Баянгол, Орхон сумдын нутгаар хангалтгүй, Ерөө хангалттай гэсэн үнэлгээтэй байлаа.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, газар тариаланд үр тариа хураах ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа