Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 11 дүгээр сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур -10.1…-14.1 градус хүйтэн, агаарын хамгийн их температур 0,9-7,0 градус дулаан, хамгийн бага температур -21.9… -30.5 градус хүйтэн. Хөрсний дундаж температур -10.0…-14.8 градус хүйтэн, хамгийн их температур 5.4...16.6 градус дулаан, хамгийн бага температур -24.4 …-34.2 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Ихэнх сумдын нутгаар 1-3 удаа, 0,0-7,2 мм тунадас орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Цагааннуур, Орхонтуул, Баянгол, Мандал, Ерөө, Хушаат сумдын нутгаар 10-15м/с, бусад сумдын нутгаар 5-6м/с хүрсэн байна.
Цасан бүрхүүлийн бүрхэц, зузаан см, нягт: Бугант сумын нутгаар цасны зузаан 11см, цасны нягт 0,15г/см3, Сүхбаатар, Баянгол, Мандал Түшиг, Хүдэр сумдын нутгаар 0-4см, бусад сумдын нутгаар цасгүй байна
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд зарим сумдын малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлуулах ажил явагдаж байна.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа