Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 3 дугаар сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур -13,3…-20,7 градус, ихэнх сумдын нутгаар ожд-аас 1.5-5.8 градусаар хүйтэн, Баянгол, Мандал, Хушаат сумдын нутгаар ожд-ийн орчим байв. Агаарын үнэмлэхүй их температур -0.1…-6.3 градус хүйтэнээс, 0.0-4.1градус дулаан, үнэмлэхүй бага -23.4...-35.8 градус хүйтэн. Хөрсний дундаж температур -13.2…-21.4 градус, хамгийн их температур 0.8-12.1 градус дулаан, хамгийн бага температур -26.5 …-40.6 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Нийт сумдын нутгаар 1-2 удаа цас орсон бөгөөд Сүхбаатар, Цагааннуур, Ерөө, Зүүнбүрэн, Түшиг, Хүдэр, Хушаат сумдын нутгаар 0.9-3.9мм буюу ожд-аас ахиу, Бугант дунджийн орчим бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага цас орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Цагааннуур, Орхонтуул, Орхон, Ерөө, Мандал сумдын нутгаар 13-19м/с, бусад сумдын нутгаар 3-8м/с хүрсэн байна.
Цасан бүрхүүлийн бүрхэц, зузаан см, нягт: Орхон, Бугант, Баруунбүрэн, Орхонтуул, Хүдэр, Сүхбаатар, Ерөө сумдын нутгаар 8-22см, цасны нягт 0,18-0,26 г/см3, бусад сумдын нутгаар 0-5см байна. Өвөлжилт хүндэрсэн сумдын 4 зүгт хийсэн хэмжилтээр Орхонтуул 16-31см, Баруунбүрэн 6-22 см. Орхон 5-9см зузаан цастай байна. Цасны нягт Орхонтуул, Баруунбүрэн суманд 0.20-0.36г/см3, хунгарласан газартаа 20-65см, хөрийн зузаан 2-24см хүртэл хатуурч нягтаршсан байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд нийт сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх, бог, бод малын төллөлт үргэлжилж байна Орхонтуул, Баруунбүрэн сумдын нутгаар цас ихтэй өвөлжилт хүндэрсэний улмаас малын бэлчээрлэлт саатсан.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа