Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 4-дүгээр сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -0.3…-1.7градус хүйтэнээс 0,2-2,1градус, Баруунбүрэн, Түшиг сумдын нутгаар ожд-аас дулаан, Цагааннуур, Зүүнбүрэн, Хүдэр, Бугант, Хушаат сумдын нутгаар ожд-аас хүйтэн, агаарын хамгийн их температур 13,8-17,4градус, хамгийн бага температур -10,2… -16,6 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 1,1-7,1 градус , хамгийн их температур 22,0-38,7градус дулаан, хамгийн бага температур -11,1 …-20,0 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Зарим сумдын нутгаар 2-5 удаа, 0,2-2,8 мм тунадас орсон бөгөөд Мандал, Цагааннуур сумдын нутгаар ожд-аас ахиу, Түшиг дунджийн орчим бусад сумдын нутгаар ожд-аас бага хур тунадас орсон байна
.Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Цагааннуур, Орхонтуул, Баянгол, Мандал, Ерөө, Орхон, Хушаат сумдуудад 18-22м/с, бусад сумдын нутгаар 7-10м/с хүрсэн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын балл: Энэ арав хоногт ихэнх сумдын нутгаар ургамал цухуйсан, ургамлын өндөр 0-1 см, ургалтын байдал 80 гаруй хувьд сайн, 20 орчим хувьд дунд байна.
Хөрсний чийгшил: 0-20см-ийн гүнд Орхон, Баянгол сумд дунд, Орхонтуул, Цагааннуур, Мандал Ерөө сумдын нутгаар хангалттай, 0-50см-ийн гүнд Баянгол дунд, Ерөө, Цагааннуур, Орхон, Орхонтуул, Мандал сумдын нутгаар хангалттай байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: 1-арав хоногт нийт сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй .
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох, бог, бод малын төллөлт, хөөвөр хялгас авах ажил үргэлжилж байна.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа