Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 7 дугаар сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 17.9–20.7 градус агаарын хамгийн их температур 28.0-31.6 градус, хамгийн бага температур 8.1-10.4 градус дулаан. Хөрсний дундаж температур 21.1-26.5 градус, хамгийн их температур 47.4-58.3 градус, хамгийн бага температур 6.0-10.0градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар 21.6- 106.9мм буюу Сүхбаатар, Хушаат, Түшиг сумдын нутгаар 58,9-106,9мм тунадас орсон байна
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Цагаанннуур, Ерөө, Орхон Мандал, Орхонтуул сумдын нутгаар 10-13м/с, бусад сумдын нутгаар 3-9м/с, салхитай өдрийн тоо зарим сумдын нутггаар 1-3 өдөр салхитай байлаа.
Бэлчээрийн болон таримал ургамлын үе шат, өндөр, ургалтын балл Зуншлагын байдал нутгийн 70 гаруй хувьд нь хэвийн, 30 орчим хувьд дунд байна. Бэлчээрийн ургамлын өндөр 10-57 см байна.
Улаанбуудайн ургалтын байдал ихэнх сумдын нутгаар сайн, Цагаанннуур,Орхон, Баянгол сумдын нутгаар түрүүлэлт, Орхонтуул, Зүүнбүрэн сумд цэцэглэлтийн үе шатанд орсон, ургамлын өндөр 36-74см, төмсний ургалтыйн байдал сайн 45-51см өндөртэй байна.
Хөрсний чийгшил: улаанбуудайн талбайн 0-20см гүнд Орхон, Баянгол хангалтгүй, Ерөө, Цагааннуур, Орхонтуул сумдын нутгаар хангалттай, 0-50см гүнд Баянгол, Орхон хангалтгүй Цагааннуур, Орхонтуул, Ерөө сумдын нутгаар хангалттай, Бэлчээрийн талбайд 0-20см гүнд Орхон хангалтгүй, Баянгол дунд, Ерөө хангалттай, 0-50см гүнд Орхон, Баянгол хангалтгүй , Ерөө хангалттай гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Нийт сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт, барбины таршаа, голио 1м2–т хүрээнд дунджаар 2-10 царцаа ажиглагдсан ба Мандал суманд хэт олшролтын хэмжээнд хүрсэн .
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хонь хяргах, газар тариаланд ихэнх сумдын нутгаар төмс, хүнсний ногоо услах, уринш бэлтгэх, бордоо, хор цацах ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа