Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 8 дугаар сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 18.7–21.7 градус хамгийн их температур 25.8-29.9 градус, хамгийн бага температур 9.5-12.4 градус дулаан. Хөрсний дундаж температур 21.0-26.6 градус, хамгийн их температур 43.1-62.7градус, хамгийн бага температур 6.4-11.5 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт хур тунадас нийт сумдын нутгаар 9.9- 93.5мм буюу 4- 7 өдөр бороо орсон байна
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Цагаанннуур, Ерөө, Орхон Мандал, Орхонтуул, Хушаат сумдын нутгаар 10-13м/с, бусад сумдын нутгаар 5-8м/с, салхитай өдрийн тоо зарим сумдын нутггаар 1-5 өдөр салхитай байлаа.
Бэлчээрийн болон таримал ургамлын үе шат, өндөр, ургалтын балл Зуншлагын байдал нутгийн 80 гаруй хувьд нь сайн, 10 орчим хувьд дунд . Бэлчээрийн ургамлын өндөр 12-59см байна.
Улаанбуудайн ургалтын байдал ихэнх сумдын нутгаар сайн, Цагааннуур, Баянгол, Орхонтуул сумдын нутгаар цэцэглэлт, Орхон сүүнбололт, Ерөө, Зүүнбүрэн сумд аарцанбололтын үе шатанд орсон, ургамлын өндөр 63-84см, төмсний ургалтыйн байдал сайн 49-68см өндөртэй байна.
Хөрсний чийгшил: улаанбуудайн талбайн 0-20см гүнд Баянгол, Цагааннуур хангалтгүй, Орхонтуул, Орхон, Ерөө, сумдын нутгаар хангалттай, 0-50см гүнд Баянгол, Цагааннуур хангалтгүй, Орхонтуул Орхон, Ерөө сумдын нутгаар хангалттай, Бэлчээрийн талбайд 0-20см гүнд Орхон хангалтгүй, Баянгол дунд, Ерөө хангалттай, 0-50см гүнд Орхон, Баянгол хангалтгүй, Ерөө хангалттай гэсэн үнэлгээтэй байлаа.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Ихэнх сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт, барбины таршаа 1м2–т хүрээнд дунджаар 2-10 царцаа ажиглагдсан ба Мандал суманд хэт олшролтын хэмжээнд хүрсэн .
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, газар тариаланд зарим сумдын нутгаар төмс, хүнсний ногоо хураах, уринш бэлтгэх ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа