Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 8 дугаар сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 17.1–21.0 градус хамгийн их температур 27.5-29.4 градус, хамгийн бага температур 5.2-8.4 градус дулаан. Хөрсний дундаж температур 21.7-28.1 градус, хамгийн их температур 48.1-58.2 градус, хамгийн бага температур 3.6-7.1 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт хур тунадас нийт сумдын нутгаар 14.0- 33.7мм буюу 1- 4 өдөр бороо орсон байна
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Цагаанннуур, Орхон Мандал сумдын нутгаар 10-18м/с, бусад сумдын нутгаар 3-9м/с, салхитай өдрийн тоо зарим сумдын нутггаар 1-3өдөр салхитай байлаа.
Бэлчээрийн болон таримал ургамлын үе шат, өндөр, ургалтын балл Зуншлагын байдал нутгийн 80 гаруй хувьд нь сайн, 10 орчим хувьд дунд. Бэлчээрийн ургамлын өндөр 19-59см байна.
Улаанбуудайн ургалтын байдал ихэнх сумдын нутгаар сайн, Цагааннуур, Баянгол, Орхон сумдын нутгаар аарцанбололт, Орхонтуул, Зүүнбүрэн, Ерөө сумд бүрэнбололтын үе шатанд орсон, төмсний ургалтыйн байдал сайн, 49-70см өндөртэй байна.
Хөрсний чийгшил: улаанбуудайн талбайн 0-20см гүн дэх чийгшлийн нөөц Баянгол, хангалтгүй, Орхон дунд, Орхонтуул, Ерөө, Цагааннуур сумдын нутгаар хангалттай, 0-50см гүнд Баянгол хангалтгүй, Цагааннуур Орхонтуул Орхон, Ерөө сумдын нутгаар хангалттай. Бэлчээрийн талбайд 0-20см, 0-50 см гүнд Баянгол, Орхон сумдын нутгаар хангалтгүй, Ерөө хангалттай гэсэн үнэлгээтэй байлаа.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Ихэнх сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт, барбины таршаа 1м2–т хүрээнд дунджаар 1-7 царцаа ажиглагдсан
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх, газар тариаланд төмс, хүнсний ногоо хураах ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа